Зөвлөгөө

“Аппрентис Монгол” шоуны ялагчаар Ц.Бархас тодорлоо

Монгол телевизийн уран бүтээл “Аппрентис Монгол” шоуны ялагчаар Ц.Бархас тодорлоо. Ялагч Ц.Бархас салбар компанийн захирлын албан тушаалд томилогдож, жилийн 200 сая төгрөгийн цалин шагнал урамшуулал авахаар боллоо. 

Хамгийн сүүлчин шийдвэрлэх шатанд оролцогч Ц.Бархас, О.Энхжин нар тунан үлдсэн бөгөөд тэдэнд 15 сая төгрөгийн төсөвтэйгөөр хандивын үйл ажиллагаа зохион байгуулах даалгавар өгсөн юм. 

Ч.Ганхуяг захирал “Өнөөдөр та хоёроос би илүү их манлайлал шаардах, тэр бүр нийгэмд зөв ойлгогдоод байдаггүй даалгавар өгнө. Үнэлгээг би арга хэмжээний чанар чансаа, сонгож байгаа асуудал, зохион байгуулах ур чадвар, мэдээж цугласан мөнгө зэргийг харгалзан үзнэ” гэсэн юм. 

Уг даалгаварт Ц.Бархасын баг ялалт байгуулсан. Тэрбээр “Надад хүлээлгэсэн итгэлийг би дааж ажиллана” гэлээ.

Шилдэг хоёр оролцогч өөрсдийн багийг бүрдүүлэх ёстой байлаа. Сонирхолтой нь тэдэнд өмнө нь оролцож байсан бүх оролцогч туслахаар болж, Ц.Бархас, О.Энхжин хоёр хамтрах багийн гишүүдээ өөрсдөө сонгосон юм.

Ц.Бархас багийн гишүүдийн хамт “Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе” хандивын аян зохион байгууллаа. Б.олдсоайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслийг дэмжиж хандивын арга хэмжээ зохион байгуулсан. Тэрбээр хандивын арга хэмжээнд “2026 онд зүрхний гажигтай төрсөн мянган хүүхдэд хагалгаа хийнэ гэж зорилго тавьсан. 2020 ондоо багтаагаад 40 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч олон сайхан хүмүүсийн хандиваар 47 хүнд хагалгаа хийжээ” гэсэн юм.

О.Энхжингийн Alpha баг “Veloo Foundation” сангийн санаачилсан  Улаанчулуутад “Нарны хүүхдүүд” цэцэрлэг байгуулах төсөлд 600 сая төгрөгийн санхүүжилт босгохоор зорьсон.

Чэйрмэн Ч.Ганхуяг “Яагаад өөрийг чинь сонгох ёстой вэ?” гэх  асуултад:

Ц.Бархас: “Өмнө нь би санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Сүүлийн 4 жил бизнесийн байгууллагад ажиллаж үзлээ. Маш олон хүнийг удирдаж үзлээ. Одоо би буцаад санхүүгийн байгууллагад буцаад орох үе болсон гэж бодож байна. Өмнөх туршлага болон өнгөрсөн хугацаанд олж мэдсэн сурсан зүйл маань ажиллаж чадах итгэл үнэмшлийг өгч чадах юм байна гэж бодсон.” гэв.

О.Энхжин: Хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нэг чигт харж чадах хэрэгтэй гэж боддог.  10 даалгаврын хугацаанд танаас харсан зан чанарууд минийхтэй төстэй юм болов уу гэж харлаа. Хоёрт ёс зүй, гуравт би ээж хүн. Тэр утгаараа би нийгэмдээ сайхан зүйлийг бүтээе гэсэн чиг баримжаатай хүн. Тэр утгаараа тантай төстэй юм болов уу гэж бодож байна. 

 ӨМНӨХ ДУГААРУУДААС ЭРГЭН САНУУЛАХАД

1. “Багууд “Жүр Үр” бэйкеригийн цоо шинэ багц үүсгээд, борлуулалт хийж, байгууллагуудтай гэрээ  хэлцэл хийх байв

Alpha багт: Энхжин, Бат-Оюун, Эрдэнэбаяр, iGen багт: Ананд, Цэрэнтогтох, Бархас нар өрсөлдсөн юм.  Alpha  багийнхан бялдаржуулах төвүүд болон кофе шопуудтай хамтарч ажилласан. Тэд 1000 гаруй төгрөгийн илүүгээр ялалт байгуулж, Mont Blanc  брэндийн үзгээр шагнуулсан. Харин ялагдал хүлээсэн iGen багийн гишүүн Ананд, Цэрэнтогтох хоёр хасагдах өрөөнд үлдсэн ч Чэйрмэн нэг удаа боломж олгож үлдээсэн юм.

2. Нарантуул худалдааны төвд бараа аваад борлуулалт хийх даалгавар байв. Багуудаас хамгийн их ашиг хийсэн нь ялалт байгуулах ёстой байв. iGen: Ананд, Цэрэнтогтох, Бархас,  Alpha баг: Эрдэнэбаяр, Энхжин, Бат-Оюун өрсөлдөж, iGen 3 сая төгрөгийн борлуулалттайгаар ялалт байгуулсан. Ялалт байгуулсан iGen багийнхан нисдэг тэргээр Тэрэлж зочид буудалд очиж амрах эрхээр шагнуулсан.

3. Таван оролцогч тус бүрдээ бие даан “Ард мэнд” даатгалын бүтээгдэхүүнийг томоохон 11 компанийн захирлуудад танилцуулж гэрээ байгуулах ёстой байлаа. Энэхүү даалгавраас Ананд, Эрдэнэбаяр, Цэрэнтогтох нарыг хассан юм.

Зургийг: Mongol TV

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button