Зөвлөгөө

Өлсөхгүй, дасгал хийж өөрийгөө зовоохгүйгээр 7хоногт 3-5 кг хасна

Кето дэглэм гэдэг нь өөх тос давамгайлсан, нүүрс ус багатай, уураг зохистой хэмжээнд агуулсан хоолны дэглэмийг хэлнэ. Өөх тос ихтэй хоол идэнгээ турна гэхээр сонирхолтой сонсогдож байгаа биз? Огт өлсөхгүй, калорио тоолох ч шаардлагагүй. Гэхдээ нүүрс ус бараг идэхгүй. Өлсгөдөггүй хоолны дэглэм баримталж хурдан хугацаанд өөхөө шатаах бөгөөд энэ үед хоолны дуршил хэт их хөдөлж, тэвчээр алдаж дэглэмээ болих тохиолдол үүсэхгүй байдгаараа давуу талтай. Нүүрс усны хэрэглээг хязгаарласнаар хүний бие организмд кетонын бие үүсдэг ба энэ нь өөх тосыг задалдаг байна. Энэ төлөвийг кетоз гэж нэрлэдэг аж. Кетозын үед эпилепс буюу татаж унах өвчний эрч ба давталт нь харьцангуй багасдаг бөгөөд зарим тохиолдолд бүр 50% буурдаг болохыг эмч нар тогтоосон.

Олон жилийн турш кето дэглэмийг хэрэгжүүлж, олон нийтэд сурталчилж ирсэн одууд хүнсний бүтээгдэхүүний өргөн сонголттой илүү “зөөлөн” хувилбарыг баримталдаг. Жишээ нь тэд хангалттай хэмжээний ногоо болон чихэр багатай жимс хэрэглэдэг байгаа. Гэхдээ та эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэвийн хэмжээнд идэж эхлэхэд энэ нь кето дэглэм биш (учир нь кетоз явагддаггүй) харин тэнцвэртэй, эрүүл хооллолт болж хувирдаг. Ийм төрлийн хооллолт нь өөх тос, нүүрс ус, уургийн хувьд тэнцвэртэй байдаг бөгөөд хоол тэжээлийн мэргэжилтнүүд залуу, сайхан гаднах төрхийг олж авч, эрүүл байхын тулд уг дэглэмийг удаан хугацааны турш баримталж, амьдралын хэв маягаа болгохыг зөвлөдөг байна

Сул талууд

Кето дэглэмийг ашиглан хэдхэн хоногийн дотор үнэхээр жин хасах боломжтой. Гэхдээ дотор муухайрах, өтгөн хатах, бөөлжих, бөөрний чулуу үүсэх, цусан дахь липид өөрчлөгдөх гэх зэрэг гаж нөлөөнүүд нь уг дэглэмийг эрүүл мэндэд аюултай болгодог. “Нүүрс усны (глюкоз) хэрэглээг эрс хязгаарласнаар цусан дахь сахарын хэмжээ багасаж, сэтгэл санааны байдал тогтворгүй болоход хүргэнэ. Гэдэсний бичил орчны хэвийн үйл ажиллагааг дэмждэг эслэг (жимс, ногоонд агуулагддаг) дутагдсанаар ходоодны үйл ажиллагаа мууддаг. Мөн кетонын бие эрс нэмэгдсэнээр бие, ам ба шээснээс ацетоны үнэр ялгарах магадлалтай. Энэ нь бие организм кетозын төлөвт шилжсэнийг илтгэж байгаа бөгөөд эвгүй үнэрийг арилгахын тулд илүү их шингэн зүйл уух хэрэгтэйг санаарай” гэж World Class төвийн эмч хуваалцсан юм.

Кето дэглэмийг зүгээр л жин хасах зорилгоор хэрэгжүүлэх нь үр дүнгүй төдийгүй бие организм өөхөө шатаах бус уснаасаа ангижирч жин хасахад хүрдэг. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдийн туслалцаа, хяналтгүй кето дэглэм барих явцад өтгөн хаталт, шингэнээ алдах зэрэг сөрөг үр дагаварт хүрэх өндөр магадлалтай.

Хэрэглэж болох хоол хүнс

Ерөнхийдөө хамгийн хялбар аргаар тайлбарлавал зөвхөн гөзөр дээрэх хоол хүнс юм. Газар доор урагдаг ногоо хэрэглэж болохгүй. Доор дурьдах хүнс маань манай оронд элбэг олдох хүнсийг дурьдлаа.

  • Тос (хүний бид сайн бүх төрлийн тос болно ) жишээл нь: манай улсад элбэг олдох шар тос юм
  • кофе
  • Бүх төрлийн байцаа
  • Бүх төрлийн мах
  • Бүх төрлийн сыр
  • Майноз
  • Кето хоолонд зориулагдсан гурил гурилан бүтээгдэхүүнүүд
  • Бүх төрлийн шөл (гурилтай хоолны ч шөл байж болно гэхдээ гурил болон газар доор ургасан ногоо хэрэглэхгүй )

Анхаарах зүйлс

Кето дэглэм барихыг хориглодог заалтууд:

  • Элэгний өвчин, элэгний өөхлөлт болон цирроз
  • Жильберийн синдром
  • Жирэмсэн болон хөхүүл үед
  • Бамбай булчирхайн өвчин
  • Жингийн алдагдалтай болон астеник биеийн галбиртай хүмүүс
  • Даралт буурсан үед
  • Зүрхний шигдээсийн дараа
  • Цөсний чулуутай болон цөсний хүүдийг авахуулсан үед
  • Бөөрний чулуу
  • Тулай өвчин, үе мөчний өвчин
  • Ямар ч өвчний хурцадмал үед
  • Буруу хооллолтоос үүссэн бүх төрлийн өвчин
  • Сандрах эмгэг (panic attack), хэт түгшилтийн үед
  • Сарын тэмдэг ирэхгүй (аменорея) болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед

Эцэст нь жин хасахын тулд ямар нэгэн хоолны дэглэм баримтлахаасаа өмнө хамгийн түрүүнд хоолоо хязгаарлах бус эрүүл амьдралын хэв маяг чухал гэдгийг анхаараарай. Мөн хурдан хугацаанд үр дүнд хүргэх гайхамшигт зүйлсийг хайх нь тийм ч сайхан санаа биш гэдгийг санаарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button