Мэдээ мэдээлэл

Х.Баттулгыг огцруулах ХУУЛИЙН үндэслэл бүрджээ.

1 сарын 21-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Экс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах талаар чуулган чуулж байхад Хүрсэлсүх: ‘’Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг жагсаал цуглаанд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж , ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна’’ хэмээн хэдэн үг дурьдаад амжсан билээ.

Үүний дараа  тал талд дахиж 7 сарын 1ны өдөр шиг зүйл битий дахиж гараасай гэж бодож байгаа ч хүмүүс их байсан бөгөөд энэ цуу яриа удалгүй дууссан байна. Гэвч өнгөрсөн Ням гарагт буюу 3 сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн Хуулийг илтэд санаатайгаар зөрчсөн байж болзошгүй үйлдэл хийсэн байна.

Хэрэв Монгол Улсад хууль үйлчилдэг л юм бол илт Үндсэн Хууль зөрчсөн энэ үйлдлийнхээ төлөө Х.Баттулгад хариуцлага хүлээх ёстой гэсэн яриа гараад байгаатай холбогдуулан ямар хуулийг зөрчсөн тухай сонирхуулхад :

 Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 -т  “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Еренхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасан билээ.Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн Хуулийг илт зөрчсөн үйлдэл хийсэн нь тодорхой тул түүнийг огцруулах хуулийн үндэслэл бүрджээ.Одоо гагцхүү МАН-ын удирдлагууд санал нэгдэн, эр зоригтой улс төрийн шийдвэр гаргаж чадах эсэх л Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын түүхэн дэхь анхны огцорсон Ерөнхийлөгч болох эсэхийг шийдэх нь тодорхой болоод байна.

Үүгээр ч зогсохгүй огцоруулах талаар шийдвэр нэгэнт гараад баталгаажвал Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2021 оны ерөнхийлөгчийн дахин сонгуульд орох боломжгүй болох юм байна.

Related Articles

130 Comments

  1. Джошуа и Усик провели открытую тренировку. Уже в эту субботу на стадионе «Тоттенхэм» в Лондоне нас ждет грандиозный бой чемпиона IBF, WBA и WBO в супертяжелом весе Энтони Джошуа (24-1, 22 KO) против Энтони Джошуа Александр Усик 25.09.2021 Бій Усик — Джошуа. Український боксер Олександр Усик вийде на ринг проти британського чемпіона Ентоні Джошуа, офіційно бій за володіння титулом WBO вже призначили на 25 вересня. Згаданий бій

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button