Зөвлөгөө

БИЕ МАХБОДЬ ТУСЛАМЖ ХҮСЧ БУЙ 15 ЧУХАЛ ДОХИО

АНЗААРЧ СОНСВОЛ ОЛОН ЗҮЙЛИЙГ МЭДЭЖ БОЛОХ ТУЛ ДООРХИ ЗӨВЛӨГӨӨГ ХИЧЭЭНГҮЙЛЭН УНШИХЫГ ХҮСЧ БАЙНА Б.АНГАРАГ НЬ

Хүний бие махбодь маш гайхалтай хэлбэрээр бүтээгдсэн юм. Бидний биенд нэг дор төсөөлөшгүй олон тооны процесс үргэлж явагдаж байдаг ба ямар нэг доголдол гарахад ямар нэгэн ердийн биш зүйл мэдрэгдэж байхаар бүтээгдсэн байдаг. Харамсалтай нь бидний ихэнхи үүнд анхаарал хандуулахгүй өнгөрөх нь бий. Уг нь хүндрэл үүсэхээс өмнө асуудлыг устгах нь зүйтэй юм шүү. Ингээд бие махбодийн өгч буй дохиог мэдэж авцгаая.

АРЬСНЫ ХУУРАЙШИЛ

Бие махбодид “Е” витамин дутагдаж байнаа гэсэн дохио юм. Самар, тослог загас, ургамлын тос хоололтондоо ахиу хэрэглэснээр энэ асуудлаас ангижирч болно.

ҮС, ХУМС ХЭВРЭГ БОЛОХ

Энэ шинж тэмдэг нь “В” бүлгийн витамин, кальци биед дутагдалтай байгаа гэсэн дохио юм шүү. Бүтэн үрийн талх, каша, бүхэл үрийн будаанд танд хэрэгтэй эдгээр витамин бий.

БУЙЛНААС ЦУС ГАРАХ

Бие махбодид “С” витамин хангалтгүй байнаа гэсэн дохиог анзаараарай. “С” витамин нь сонгино, сармис, жимс, ногоонд ихээр агууллагддаг. Мөн нохойн хошууны ханд, нарс модны шилмүүсийг чанаж ууж болно.

НОЙР МУУДАХ, ЦОЧИМТГОЙ БОЛОХ

Энэ нь магни, калийн дутагдлын шинж, дохио. Эдгээр микроэлементүүд нь чангааз, абрикосын хальс, хар чавга, хүрэн манжин зэрэгт ихээр агууллагддаг.

ТОХОЙНЫ АРЬС ХУУРАЙШИХ

Энэ нь “С” ба “А” витамины дутагдлын тодорхой шинж тэмдэг юм. Тэдгээр нь бүх төрлийн улбар шар өнгөтэй жимсэнд агуулагддаг ба лууван, улаан лооль, абрикос, чангааз, хулуу зэрэгт ихээр агуулагддаг.

ЧИХЭРЛЭГ ЗҮЙЛ ХҮСЭГДЭХ

Магадгүй та мэдрэлийн хямралд өртөж байгаагаас энергийн түргэн нөхөлт глюкозыг бие махбодь шаардаж байна. Ийм тохиолдолд зөгийн бал, гашуун шоколадыг хэрэглэх нь ходоод гэдэсний замын асуудал үүсэхээс сэргийлнэ.

ДАВСЛАГ ЗҮЙЛ ХҮСЭГДЭХ

Бие махбодид халдвар орсон, ялангуяа шээс бэлгийн замын системд үрэвсэл хурцдаж буй дохио юм. Анхаараарай!!!

ДАВСГҮЙ ХООЛ ХҮСЭГДЭХ

Энэ дохио нь ходоодны шарх, элгэнд асуудал үүсч буйг мэдээлж байгаа нь юм. Давсгүй хүнс нь ходоодны цочролыг намдааж, ходоодыг тайвшруулна.

ХООЛ ДАВСГҮЙ МЭТ САНАГДАХ

Та сэтгэлийн гүн хямрал, депресст орж байж болзошгүй юм.

САМАР ЦӨМӨХИЙГ ХҮСЭХ

Бие махбодид хоргүйжүүлэлт хангалтгүй байна гэсэн дохио

ИСГЭЛЭН ЗҮЙЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Бие махбодид элэгний үйл ажиллагааг, ходоодны цэврүү үүсэлт зэргийг дэмжихэд шаардлагатай байгаа учраас өөрөө нэхэж байгаа юм шүү. Хүнсэнд энэ үед нимбэг, цангис жимс хэрэглээрэй.

ГАШУУН ЗҮЙЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Таны ходоод, шулуун гэдсэнд асуудал үүслээ гэсэн дохио. Бие махбодийн зөөлөн цэвэрлэгээ хийгээрэй.

ХУРЦ ХООЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Халуун ногоотой хурц хоол нь хоол шингээлтийг сайжруулах бөгөөд түүнийг хэрэглэхдээ зохистой хэмжээнд, өлөн биш ходоодонд идэх хэрэгтэй.

ДАЛАЙН ГАРАЛТАЙ ХООЛ ХҮНСЭНД ТАТАГДАХ

Энэ асуудал иодын дутагдалын тухай. Бие махбодь иод өгөөчээ гэсэн л үг дээ.
Дээрхи шинж тэмдэгүүдээс танд мэдрэгдэж буй бол хоол, хүнсэндээ анхаарах тухай эдгээр зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хичээгээрэй!!!
ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button