Сонин содон

Энэ хаврын 7 ТРЭНД үнэт эдлэл.

Энэхүү нийтлэлээрээ бид 2021 оны үнэт эдлэлийн чиг хандлагыг тодорхойлсон долоон гоёлыг танилцуулж байна.

1. ӨНГӨЛӨГ ШҮР

Өсвөр насны охин байхдаа дэлгүүрээс өнгө өнгийн шүр, сувс, сатурк худалдан авч, тэрүүхэн тэндээ өөрийнхөө стилийг илэрхийлдэг байсан л биз дээ? Тэгвэл тэр мода эргээд ирсэн байна. Ийм зүүлт трэнд болохыг мэдсэн мэт гар урлалын гоёл чимэглэл хийдэг залуус маань яг энэ зураг дээрх шиг хэв маягтай хүзүүний зүүлт, бугуйвч зэргийг хийж байна лээ.

2. ХОЁР ӨӨР ЭЭМЭГ

Өмнө жилийн үнэт эдлэлийн чиг хандлагыг тодорхойлсон хоёр өөр ээмэг энэ хаврын чиг хандлагыг ч мөн тодорхойлох бололтой. Гэхдээ энэ удаад илүү өвөрмөц байдлаар эсрэгцүүлэхийг зөвлөж байна. 

3. ОЛОН КУЛОНТОЙ ЗҮҮЛТ

Ганцхан жижигхэн, чамин кулонтой хүзүүний зүүлт аль хэдийнэ моданаас гарчээ. Түүний оронд олон жижигхэн, эгдүүтэй кулон бүхий хүзүүний зүүлт моданд орсон байна.

4. ТОМ КУЛОНТОЙ ЗҮҮЛТ

Зүүсэн эзнээ цаанаасаа л нэг хүчирхэг харагдуулах том кулонтой, өргөн гинжтэй энэхүү зүүлт мөн л энэ хавар трэнд болжээ.

5. ГИНЖ + СУВД

Гинж, сувд нийлсэн бүхэн трэнд болно гэхэд нэг их буруудахгүй болов уу.

6. ДАВХАР ГИНЖ

Яг л реппэрүүд шиг. Гэхдээ илүү эмэгтэйлэг. Давхар гинжтэй хүзүүний зүүлт Монголд аль хэдийнэ трэнд болсон билээ.

7. ЭТГЭЭД ЦАГИРГАН ЭЭМЭГ

Та сонгодог цагирган ээмэгнээс уйдсан бол энэ хавар зурагт үзүүлсэн шиг этгээд, содон загварын ээмгүүдээр гоёорой. 

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button