Оддын баримт

Дэлхийн Поп алдартнаар BTS хамтлаг

Billboard сайтаас жил бүр дэлхийн шилдэг поп алдартныг шалгаруулдаг уламжлалтай. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт BTS хамтлагийг 2020 оны шилдэг поп алдартнаар нэрлэсэн байна.

Тус жагсаалтад 1981 оноос хойш Michael Jackson, Madonna, Whitney Houston, Mariah Carey, Nirvana, Backstreet Boys, Britney Spears, Kanye West, Eminem, Beyonce, Rihanna зэрэг дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан, тухайн жилдээ хамгийн их гялалзсан хамтлаг дуучид багтсан байдаг. Ийнхүү 2020 оны шилдэг уран бүтээлчээр BTS хамтлаг шалгарсан нь Өмнөд Солонгосын уран бүтээлч уг жагсаалтыг тэргүүлсэн анхны тохиолдол болжээ.

NEW YORK, NEW YORK – FEBRUARY 21: (L-R) Jimin, Jungkook, RM, J-Hope, V, Jin, and SUGA of the K-pop boy band BTS visit the “Today” Show at Rockefeller Plaza on February 21, 2020 in New York City. (Photo by Cindy Ord/WireImage)

BTS хамтлаг 2020 онд анхны онлайн тоглолтоо зохион байгуулж дэлхийн дээд амжилт тогтоосон ба “Dynamite” хэмээх анхны англи дээрх уран бүтээлээрээ Billboard Hot 100 чартыг тэргүүлсэн юм.

МӨН BTS ХАМТЛАГИЙН ГИШҮҮН SUGA ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ 100 САЯ ВОН ХАНДИВЛАЖЭЭ.

BTS хамтлагийн гишүүн Suga 1993 оны гуравдугаар сарын 9-нд төрсөн бөгөөд энэ жилийн төрсөн өдрөөрөө 100 сая вонын хандив өгчээ.

Suga Keimyung их сургуулийн Dongsan эмнэлэгт 100 сая вон хандивласан бөгөөд хандивын мөнгө нь хорт хавдартайгаа тэмцэж буй хүүхдүүдийн эмчилгээний зардалд зориулагдах юм. Тэрээр:

– “Энэ хандив маань гэр бүлийн нөхцөл байдлаас болоод эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа хүүхдүүдийн амьдралыг гэрэл гэгээтэй болоход тусална гэж найдаж байна” хэмээжээ.

Мөн Dongsan эмнэлгийн захирал Cho Ji Heum:

– “Suga-гийн хандивт чин сэтгэлээсээ талархаж байна. Бид сайн уран бүтээлээрээ улсынхаа нэр хүндийг өндөрт өргөдөг BTS хамтлагаар маш их бахархдаг” гэжээ.

Энэ нь Suga-гийн анхны хандив биш бөгөөд тэрээр 2018 онд 39 асрамжийн газарт үхрийн мах илгээж байжээ. Мөн 2019 онд 100 сая вон болон 329 хүүхэлдэйг өөрийн фэнклубийн нэрээр хандивласан аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button