Зөвлөгөө

Эрчүүдийн баяраар хийх Амтат саладны жорнууд

Удахгүй цэргийн баяр болох гэж байгаатай холбогдуулан охид бүсгүйчүүд маань эрчүүдээ баярлуулах гэж байгаа бизээ. Иймээс та нартаа жоохон ч гэсэн тус болох болов уу гэсэн үүднээс дараах хэдэн төрлийн салатны жорыг танилцуулж байна.

Сам хорхойтой салат

  • 150г сам хорхой /чанасан/
  • 1 ш улаан чинжүү /цэвэрлэж, хэрчинэ/
  • ½ өргөстхэмх 2ш сонгино 200г бяслаг Амтлагч:
  • 1х/х улаан виноны уксус Зх/х чидун жимсний тос

Хийх арга: Өргөст хэмх , сонгино , чинжүү зэрэг ногоонуудаа нийлүүлэн хольж амтлагч вино , уксус зэрэгээрээ амтлан бага багаар хийн хутгахад гайхалтай амттай болох болно .

Винотой төмсний салат

  • 750г төмс
  • 4х/х цагаан вино
  • 2х/х чидун тос
  • 1 сонгино
  • Зх/х яншуй

Хийх арга :Төмсөө чанаж, бага зэрэгзадлан, цагаан вино асгана. 2-3 минут буцалган, чидун тос сонгино, яншуй нэмэн хутгана. Халуунаар болон хүйтнээр идэж болно.

Өндөгтэй салат

  • 1ш улаан чинжүү 1 ш шар чинжүү
  • 1ш ногоон чинжүү Зх/х ургамлын тос 1ш сонгино Сармис 1 хумс Төмс 540г
  • 400г лаазалсан помидор
  • Амтлагч ногоо, чинжүү 4ш өндөг Давс

Хийх арга: Чинжүүг арилгаж хэрчинэ. Хайруулын тавганд сонгино хайрч, чинжүү, сармис нэмэн найман минут шарна. Темсөө жижиг хэрчинэ. Хайруулын таваг дээрх ногоон дээр помидор, амтлагч нэмнэ. Тэгээд төмс, давс, чинжүү хийнэ. Дараа нь ногоог 4 саванд хийн голд нь өндөг хагалж хийнэ, 190°С-д 10 минут жигнэнэ.

Нимбэгтэй тахианы салат

  • тахианы мах 8 хэсэг
  • 1ш нимбэг
  • 1ш сармис
  • 16 ш чидун жимс
  • 500г төмс

Хийх арга :Тахианы махыг хэвэнд хийж, нимбэгний шүүс ас¬гана. Дээр нь сармис, чидун, төмс нэмнэ. Дээр нь чидун жимсний тос цацна. 200°С-д 30-55 минут жигнэнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button