Зөвлөгөө

Өдөр болгон нэг удаагын маск хэрэглэсний ГАЙХАЛТАЙ үр дүн

Бүх л эмэгтэй хүн сайхан харагдах 10 дүрэмийг дагадаг тэдний хамгийн алдартай нэг хэсэг бол нэг удаагын маск юм.

Лена гэх бүсгүй бусад хүмүүсийн нэгэн адил даавуун нэг удаагын маскыг долоо хоногт 1-ээс 2-оос ихгүй удаа хэрэглэж байх ёстой гэж бодсон. Мэдээж тэр өөрийгөө арьсны эмч, гоо сайханч биш гэдгийг дурьдсан бөгөж өдөр болгон нэг удаагын маскыг хэрэглэж үзэхээр шийдсэн байна.

Нэг удаагын маскыг хэрхэн хэрэглэх вэ ?

Нэг удаагын  маскыг гейша нар бүтээсэн гэж үздэг. Тэд кимоно торгоны нэг хэсгийг нэрмэл цэцгийн усаар норгоод нүүрэн дээрээ тавьдаг байж ээ . Орчин үеийн хуудасны маскууд нь арьсыг өнгөлөг, гүн чийгшүүлэхэд чиглэсэн олон төрлийн гүн төвлөрсөн эссэнц, ийлдсээр савласан микрофибр эсвэл гидрогелээр хийсэн нэг удаагийн маск юм. Маскийн материал нь арьсанд аль болох үр дүнтэй нэвтрүүлэхийн тулд чийгийг түгждэг. Гэхдээ баглаа боодол дээр заасан хугацаанаас илүү удаан маск зүүхээс болгоомжил (ихэвчлэн 15-20 минут орчим байдаг). Үгүй бол үр нөлөө нь эсрэгээрээ байх болно.

Шүтэн бишрэгчид

Өдөр бүр нэг удаагын маскыг зүүх аргыг энгийн хүмүүс ч, алдартнууд ч нэвтрүүлжээ. Жишээлбэл, Хятадын жүжигчин Фан Бинбинг жилд 700 гаруй маск хэрэглэдэг гэдгээрээ алдартай бөгөөд өдөрт ойролцоогоор 2, өглөө, шөнийн нэгийг өмсдөг гэсэн үг юм. Reddit дээр Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний фенүүдийн бүтээсэн тусгай нийгэмлэгтэй. Тухайн групп дээрээ өдөрт хэзээ хэдэн ямар маск хэрэглэх талаар ч ярилцдаг байна.

Дашрамд хэлхэд туршилт хийсэн Лена маань анх удаа ч иймэрхүү туршилт хийж байгаа хүн би юм уг reddit дээрх хүмүүс нь өдөрт 2ыг хэрэглэх гэж үзэж байсан байна. Яаг л үнэнч ФЭН шиг …

Ингээд маск сонирхох хүмүүс өдөр бүр ихэссэн тул  үйлдвэрлэгчид хүртэл энэ талаараа маркетинг хийж  7 хоногийн дараа арьсны өнгө төрх, чанарыг гайхшруулна гэж амлах болсон байна.

Ленагын ТУРШИЛТ

  • 1 . Эхний өдөр

Туршилтынх нь эхэн үед түүний арьс ийм харагдаж байв. Туршилтыг төгс төгөлдөр болгохын тулд тэрээр илүү дутуу гоо сайхны бүтээгдэхүүн тос  гэх мэт нэмэлт гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээгүй байна.

Ленагын  арьсны талаар товчхон дурьдахад: Хөгшрөлтийн эхний шинж тэмдэг, тослог ихтэй Т-бүс, бусад хэсгүүд нь хуурай, бас батгатай. Бас Ленагын байнгын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь цэвэрлэгч гель, чийгшүүлэгч ийлдэс, нүдний тос, чийгшүүлэгчээс бүрдэнэ. Тэрээр орой болгон ижил бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч чийгшүүлэгчийг сквалан тосоор орлуулдаг.

Туршилтын хувьд би чийгшүүлэгч, жоохон арьс чангалах төдий нэг удаагын  маск хэрэглэсэн.

  • 2. Туршилтын 14 дэхь өдөр

Нээх үр дүн гараагүй ч Лена өөрчлөлт гарахыг маш их хүлээсэн байна. Гэсэн хэдий ч маск хэрэглэсний дараа арьсанд нь тэжээл өгч, хүрэхэд тааламжтай болж, хальслахаа больсон. Туршилт хийхээсээ өмнө маск хэрэглэж байсан үеийнхтэй нь адилхан байв . Хамгийн том өөрчлөлтүүд ойролцоогоор 1 долоо хоногийн дараа харагдав. Түүний батга багсаж, эрүү хэсэг нь хэвийн болж байгааг анзаарсан байна.

  • 3. Туршилтын 28 дахь өдөр

Энэ туршилтыг хийхээр шийдсэндээ  үнэхээр баяртай байгаагаа хэлжээ. Түүний арьс маш их өөрчлөгдсөн. Нэгдүгээрт, арьс нь үнэхээр сайн чийгшсэн –  ‘’

Би үүнийг харж, мэдэрч байна. Би нүүрэндээ байнга хүрдэг бөгөөд одоо толигор зөөлөн болсон бөгөөд батга гарах хандлагатай байсан ч нүх сүв бөглөрдөггүй. Хоёрдугаарт, миний нүүрний үрэвсэл бага байна. Энэ нь даавуун нэг удаагын масктай холбоотой эсэхийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ би өөр зүйл ашиглаагүй. Мэдээжийн хэрэг, нүдэнд харагдах арьсны чангралт байхгүй, тиймээс хэрэв миний батга биш байсан бол өөрчлөлтүүд гаднаас нь тийм ч тод харагдахгүй байсан. Гэхдээ би арьсны эмч биш гэдгээ дахин хэлмээр байна, тиймээс би юу ч зөвлөж чадахгүй. Хэрэв та өөрийн туршилтыг хийхийг хүсч байвал эхлээд мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй.’’

Дүгнэлт: ‘’Би нэг удаагын маскыг үргэлжлүүлэн хэрэглэх болно, тэр ч байтугай долоо хоногт 1-2 удаа хүчил агуулсан илүү хүчтэй маск хэрэглэх замаар өөрчлөхийг хичээх болно. Би бас энэ Солонгосын 10 алхамтай гоо сайхны дэглэмийг туршиж үзэх болно. Магадгүй түүгээрээ миний арьс улам ч дээрдэх байх.’’

Таны гоо сайхны дэглэм ямар байдаг вэ? Та ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Үнэхээр нэг удаагын маск ийм үр дүнтэй бол та хичээх хэрэгтэй гэж бодож байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button