Сонин содон

Эрэгтэй хүний гар шилжүүлэн суулгасан охины биед гайхамшиг тохиожээ

Энэтхэгийн эмч нар 22 настай ослын улмаас 2 гараа хоёуланг нь алдсан Шириа Сиданговдэр охинд эрэгтэй хүний гарыг амжилттай залгаж мэс засал хийсэн байна.

Анх охин 2016 онд осолд орон 2 гараа хүнд зүйлээр даруулсан байна. Аврах боломжгүй байсан тул ийнхүү 2 гараа алдаж ээ. Гэвч гар шилжүүлэн суулгах мэс засалын ачаар түүнд доннер ч олдож 2017 онд эргэж 2 гараа мэс засал хийлгэн олж авсан байна. Мэс засал 13 цаг үргэлжилсэн бөгөөд эмч нар байтугай гэрийнхэн нь ч гайхаж байгаагаа хэлсэн байна. Учир нь охины гарны өнгө удалгүй өөрийнх нь гарын өнгөтөй адилхан өнгөтөй болж эхэлсэн байна.

Шириа охинд эмч нар 2 гар санал болгоход ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрсөн нь ийнхүү түүнд аз жаргал өгчээ. Одоо тэрээр өөрийнхөө гараар үсээ самнаж мөн коллежид хүртэл 2 гараараа шалгалт амжилттай өгөөд байгаа гэнэ шүү.

Эмч нар ч ийнхүү гайхамшигын талаар хэлэх үггүй байгаа гэнэ. Учир нь Шириа охины гарын үс нь хүртэл унасан байна. Яаг л өөрийнх нь гэмээр тэрээр 2 гартаа бүр маникюр хүртэл хийлгэж ээ.

Ямар сайндаа л ойр хавьд нь амьдардаг хүмүүс нь Шириагын гарыг мэс заслын биш өөрийнх нь гар гэж боддог гэдэгээ хэлхэв дээ. Мөн түүний ээж нь хамгийн аз жаргалтай байгаа гэнэ учир нь төрсөн өдрөөр нь Шириа охин ээждээ гайхалтай ил захьдал бичиж өгсөн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button