Кино урлаг

Kingdom тусгай анги: Ashin of North ТУН УДАХГҮЙ …

Train to busan , Alive of Kingdom зэрэг цувралуудаараа нэтфликс кореа ч гайхалтай ашиг олоод эхэлчихлээ. Энэ талын цуврал киноны урсгалыг атгаад авчихсан гэхэд болохуйц…

Kingdom гарч эхэлсэн цагаасаа л энэ төрлийн кинондоо ноёрхож эхэлсэн билээ. Өнгөрсөн 20 оны 3р сард нээлтээ хийсэн  2р бүлэг нь ч биднийг сэтгэл дундуур байлгаагүй гэдгий хэлж болох биз…

Гэвч хүсэн хүлээсэн 3р улирал хараахан гарах болоогүй байгаатай холбогдуулан Нэтфликс Кореагаас гайхалтай мэдээ саяхан хүлээн аваад байгаа билээ. Юу вэ гэвэл Kingdom цувралын маань ТУСГАЙ анги: Ashin of the North гэх анги гарах гэж байгаа юм байна. Энэ анги дээр 2р улиралын төгсгөлд харагдсан бүсгүйн талаар гарах нь тодорхой болсон байна.

Зураглаач Kim Eun Hee, найруулагч Kim Sung Hoon нар яагаад тусгай ангийн талаар мэдээлэл цацсанаа дэлгэхдээ : ‘’Ямар ч үндсэн түүхгүй үйл явдалаа дуусгаад хаячихвал муухай гэж бид хувьдаа бодсымаа. Тиймээс 3р бүлэгийг эхлүүлэх эхлэл болгож энэхүү тусгай ангийг хийхээр шийдсэн’’

Уг тусгай ангын жүжигчдээр Jun Ji-hyun нь нууцлаг Ашины дүрээр гарч ирэх бөгөөд Пак Бён Юн Хааны командлагчаар эргэн ирнэ.

Фэнүүд нь хэзээнээс яаг гарах бол гэдгийг мэдэхгүй байсан боловч саяханы мэдээгээр бол энэ зун гэхэд шинэ ангиараа биднийг гайхшруулна гэсэн тойм байна. Уг ТУСГАЙ ангын зураг авалт нь  1 сард эхэлсэн гэдгийг хүртэл ил болгоод байна. За тэгээд сүүлийн мэдээлэл гэвэл илүү гайхалтай өвөрмөц болгохыг кино зураглаач найруулагч нарын баг амалсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button