Оддын баримт

Instagram-ын дээд амжилтыг Billie Eilish

Дөнгөж 19 настай дуучин Billie Eilish шинэхэн үсний засалтаараа Инстаграмын рекордыг эвдлээ. 

Грэммийн долоон удаагийн шагналт дуучин Billie Eilish багагүй удаан хугацааны туршид хар, неон ногоон өнгийн үсээр өөрийн хэв маягийг тодорхойлсон билээ. Тэгвэл тэрээр имижээ эрс өөрчлөн цайвар шаргал өнгийн үстэй зургаа Инстаграмдаа нийтэлсэн нь ердөө зургаан минутын дотор нэг сая гаруй like цуглуулснаар тус платформын шинэхэн рекордыг тогтоосон байна. Одоогоор энэ тоо 19 гаруй сая хүртлээ нэмэгджээ. Ийнхүү мөн л Инстаграмын бүх цаг үеийн хамгийн олон like-тай арван постын нэг болсон аж. 

Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард “Billie Eilish: The World’s a Little Blurry” хэмээх баримтат киногоо цацахаас өмнө, “Баримтат кино маань нээлтээ хийсний дараа үснийхээ өнгийг өөрчилнө. Үүгээр нэг эрин үе дуусаж, дараагийн эрин үе эхэлж буйг илэрхийлнэ” хэмээж байсан юм.

Уг рекордыг түүнээс өмнө дуучин Selena Gomez эзэмшдэг байв. Тухайлбал, 2018 онд Selena 26 насны төрсөн өдрийнхөө зургийг Инстаграм хуудсандаа байршуулж, 13 минутын дотор нэг сая гаруй like авснаар энэхүү рекордын эзэн болж байжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button