Кино урлаг

IU болон Park Seo-joon нарын хүлээлттэй кино ”DREAM 2021”

“DREAM” киноны найруулагч Ли Бён Хён энэ төслийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Энэ бол миний удаан хугацааны турш бэлтгэсэн төсөл бөгөөд миний амьдралд маш их ач холбогдол өгж байгаа. Кинонд маань итгэмээргүй сайн жүжигчид тоглохоор болсон тэдэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. “

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Се Жуны хэлснээр тэрээр сэтгэл хөдлөлөө хуваалцахдаа :”Хон Дэ-ийн дүрд тоглох болсондоо  сэтгэл хангалуун байна. Гайхамшигтай киног үзэгчдэд хүргэхийн тулд чадах бүхнээ хийх болно. . “

“Энэ бол миний  анхны дебют  төсөл тул маш их  сэтгэл хөдлөж байна мөн хариуцлагатай хандана аа. Би үнэхээр сайн жүжигчидтэй хамтарч ажиллаж байгаадаа таатай байна. Намайг үнэхээр сэтгэлд дулаахан байдлаар хүлээж авсан. Мөн өмнөд солонгосын алдарт дуучин IU-гаас ихийг сурах байх аа.

“Dream” киног өнгөрсөн 2020 онд  дэлгэцнээ гаргах ёстой байсан боловч цар тахлын улмаас энэ жил буюу 2021 онд гаргахаар төлөвлөсөн байна.

Киноны зураг авалтыг өнгөрсөн тавдугаар сард 2020 онд эхлүүлсэн. Киноны найруулагч “Хэт их ажил”, “Эр хүн юу хүсдэг вэ” зэрэг бусад киногоороо танил болсон Ли Бён Хёны  удахгүй нээлтээ хийх кино уг кино нь  орон гэргүйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар өрнөнө хэмээжээ.

Киноны талаар товчхон сонирхуулхад Алдартай хөлбөмбөгчин залуу сахилагын шийтгэл хүлээж уг карираараа үргэлжлүүлж чадахаа больдог бөгөөд удалгүй орон гэргүйчүүдийн хөлбөмбөгийн багын дасгалжуулагчаар ажилахаар болдог.  Гэвэч түүнж ямар их хариуцлага зэрэг олон зүйл ноогдож байгааг харуулах юм байна.

Ли Со Миний дүрд харин Солонгосын сенсаци алдарт IU тоглоно. Со-мин нь амжилтанд хүрэхийг хүсдэг найруулагч-продюсер. Тэрээр өөрийн орон гэргүйчүүдийн талаар баримтат киног хийхыг хүсдэг .

Нэмж дурдахад энэ нь дуучин, ая зохиогч IU маань “Hotel del Luna”  цувралаас хойш тоглох ”Comeback” кино нь болох юм байна.

Энэ кино хэзээ гарах талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа ч 2021 онд кинотеатруудад гарах нь дамжиггүй.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button