Мэдээ мэдээлэл

800 жилийн дараа Исландад ГАЛТ УУЛ

Исланд улсын нийслэл Рейкьявик хотоос баруун өмнөд зүгт, Рейкьянес хойгийн баруун өмнөд хэсэгт галт уул дэлбэрлээ. Галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар 20:45 цагийн үед эхэлсэн бөгөөд Исландын цаг уурын албанаас харьцангуй жижиг дэлбэрэлт гэж тодорхойлсон байна.

Дэлбэрэлтийн улмаас 500 метр урттай ан цав үүсэж хулуун магма 1 км.кв талбайг хамарсан ба ойролцоо байрлах хот, тосгодын иргэдийг цонхоо хааж, агаарт дэгдсэн дэлбэрэлтийн тортгоор амьсгалахаас сэргийлэхийг зөвлөв.

Мөн Рейкьянес хойгийн баруун өмнөд хэсгийн Рейкьянес Браут хурдны замаар явахгүй байхыг анхааруулсан ба одоогоор эрдэмтэд дэлбэрэлтийн улмаас агаарт дэгдсэн нүүрсхүчлийн хийн хор уршиг, тархцыг судалж байна.

Тус бүс нутагт өнгөрсөн долоо хоногоос газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн ба лхагва гарагт 1000, пүрэв гарагт 400 орчим удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Тус бүс нутагт сүүлийн 800 жилийн турш газар хөдлөлт болоогүй юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button