Кино урлаг

PENTHOUSE жүжигчин Joo Seok Kyung(ХАН ЖИ ХЮҮН) амьдрал дээр …

Түүний муухай ааш нь тоглоом биш.

Хэрэв та Пентхаус цувралыг үзсэн бол Жу Сёк Кюн ямар аймшигтай дүр болохыг сайн мэддэг болсон байх. Өсч яваа шинэ жүжигчин Хан Жи Хёнд тоглосон энэ дүр нь хорсол, зэвүүн байдлаар дүүрэн гэж хэлхэд болно. Ангийнхаа Баэ Рү На, Юү Жэнни нарыг зовоохоос эхлээд тоочоод байвал дуусашгүй.

Эхний улиралд түүний энэ байдал нь Min seol ah-ыг хавцалруу түлхсэн мэт болсон билээ.

Пэнтхаус цувралын энэ дүр нь үнэхээр тэрслүүн дүр боловч Joo Seok kyung –д шүтэн бишрэгч нар нь  хайртайгаа илэрхийлж байна. Шүтэн бишрэгчид нь түүний цувралд тоглосон дүрээс ялгаатай нь Joo Seok Kyung өөрөө амьдрал дээр үнэхээр хөөрхөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.

Ярилцлагын үеэр ажилтнууд түүнээс Ха Юн Бюльийг дууриаж буй шоуны дүрийг дахин бүтээхийг хүсчээ.

Гэсэн хэдий ч тэрээр Eun Byul (Choi Ye Bin) -н дүрд тоглосон жүжигчин үүнд гомдсон байж магадгүй гэж эелдгээр хэлээд амжлаа. Чухамдаа тэр дүр төрхийг гаргахаасаа өмнө Чой Е Бинээс урьдчилж уучлалт гуйгаад амжсан байна.

Тэрээр мөн трэнд болж буй TikTok, Сакуранбо-гоор  фэнүүдийнхээ зүрх сэтгэлийг хулгайлаад амжижээ.

Түүний аймшигтай дүрд нь битий хууртаарай, Хан Жи Хён бол бодит байдал дээр үнэхээр ӨХӨӨРДӨМ!!!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button