Оддын баримт

Тэдний өмнөх төрх OMG….

Солонгост олны танил хүмүүс нэр алдарт хүрэхийн тулд зөвхөн авьяс байгаад хангалтгүй юм. Мэдээж эцэг эхэс заяасан өөрийн дүр төрхөөрөө өнөөдөр амжилттай яваа уран бүтээлчид байгаа ч харамсалтай нь тэдний ихэнх нь эцэстээ гоо сайхан мэс заслыг сонгодог.Ингээд та бүхэндээ Солонгосын гоо сайхны мэс засалд орсон оддыг танилцуулж байна.

Lee Min Ho

Тэрбээр нэг ч мэс засал хийлгэн гэж бодож байгаагүй гэнэ. Гэтэл хөлбөмбөг тоглож байх үедээ ноцтой гэмтэж, мэс засал хийлгэхээс өөр аргагүй болжээ. Үүнийхээ ачаар хөөрхөн болж чаджээ.

Lee Joon Gi

Түүний залуу насны нууц гоо сайхны мэс засал гэнэ. Жун Ги зовхины мэс засал хийлгэж, хамар, эрүү, чихний мэс засалд оржээ. Харин тэр өөрийгөө тэгтлээ өөрчилсөн гэж үздэггүй байна.

Lee Da Hae

нүд болон хамар

Yu In Na

Хөвгүүн төрхтэй байсан жүжигчин хамар, нүд, үсээ өөрчилснөөр ялдам бүсгүй болон хувирчээ.

Park Min Young

Жүжигчин давхраа хийлгэснээ нуудаггүй. Гэхдээ зургаас харахад зөвхөн нүд биш, эрүү нь хүртэл өөрчлөгджээ. Мин Ён нэгэн ярилцлагадаа “Гадаад төрхийг минь биш, жүжиглэх чадварыг нь үнэлнэ гэж найдаж байна” хэмээж байжээ.

Lee Jong Suk

Дэгжин хамар, зууван төрх, зузаан уруул гэдгээр нь түүнийг төрөлхийн сайхан төрсөн залуу биш гэдгийг нь тааварлаж болно. Залуу үзэгчдийн анхаарлыг татахын тулд жүжигчин нүүрээ V хэлбэртэй болгох мэс засал хийлгэж, давхраа суулгаж, түүнчлэн хамраа засуулжээ. Охидын төлөө л тэр шүү дээ.

Kim Hyun Joong

Солонгосын SS501 поп хамтлагийн дуучин, жүжигчин Хён Жуныг фэнүүд нь “Амьд баримал” гэдэг. Тэрбээр гэмтлээс болоод хамраа засуулсан гэнэ. Үүний зэрэгцээ биеийн галбираа өөрчлүүлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button