Сонин содон

Японд Бандагдсан солонгос одод

Янз бүрийн шалтгаанаар эдгээр алдартнуудыг Японд сурталчлахыг маш хатуу хориглодог. Зарим нь бүр Япон руу нэвтрэх , зорчих эрхгүй болсон.

  • 5 Song Il Gook

Жүжигчин маань Солонгосын эх газраас Докдо руу 40 оюутны хажуугаар сэлэлтийн тэмцээнд оролцсоны дараа 2012 онд Сонг Ил Гүүкийг Японы Гадаад хэргийн дэд сайд Цүёши Ямагучи Японд нэвтрэхийг хориглосон. Цүёши Ямагучи хэлэхдээ тэрээр Японы үндэсний ёс зүй бүхий зүйл зөрчсан хэмээжээ.

Үүний хариуд Сон Ил Гүүк твиттер хуудсаараа дамжуулан “Японы Гадаад хэргийн дэд сайдын хэлсэн үгэнд хариулах зүйл надад алга. Би зөвхөн хөвгүүдийнхээ нэрийг дуудна: Дэхан, Мингук, Мансае!” Солонгос хэлээр түүний хүүхдүүдийн нэрсийн дараалал нь “Хоррей, БНСУ!” гэсэн утгатай байж.

  • 4.Lee Seung Chul

Дуучин Ли Сын Чулыг эхнэрийнхээ хамт Японы Ханэда нисэх онгоцны буудалд дөрвөн цаг байлгасныхаа дараа Японд нэвтрэхийг нь хоригложээ. Ли Сын Чул Докдо хотод Хойд Солонгосын цөллөгдсөн хүнтэй хамт найрал дууны тоглолт хийсэн тул түүнийг хориглосон байна. Тэрээр Япон, Солонгос улсууд хоёулаа өмчлөн авч, маргалдаантай байгаа уг арал болох Докдо-д тоглолтоо хийжээ. Тоглолтын үеэр тэрээр Докдо Өмнөд ба Хойд Солонгосын аль алинд нь хамаатай гэж тунхаглав. Энэ нь Японыг улсыг уг дуучинд хориг тавихад хүргэсэн.

  • 3.HIGHLIGHT

2011 онд HIGHLIGHT Японд болсон загварын шоунд оролцсон байна. Хачирхалтай нь хөвгүүдийг кимоно өмс гэж , урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр өмсөхийг шаарджээ. Хамтлагыгнхан татгалзсан шалтгаан нь Өмнөд Солонгосын үндэсний ёс заншилаа дагаж буйгаас болсон гэв. Тэднийг тус улсаас хориглоход бас нэг зүйл байсан нь  Японы нэвтрүүлгийн үеэр “Докдо бол бидний арал!” Гэх мэт үндсэрхэг үгнүүдийг хэлсэн явдал байв.

  • 2.Goo Hye Sun

Гоо Хэ Сун 2021 онд Тайванийн ‘Absolute Darling’’ драманд тоглосон. Энэхүү цуврал Японд цацагдсан боловч Гоо Хэ Суний ярилцлагны хэсгийг хуваалцсаны дараа удалгүй хойшлогджээ. Ярилцлагын үеэр тэр “Докдо бол бидний нутаг” гэж хэлсэн. Энэ нь жүжигчнийг тус улсад хориглоход хүргэсэн байна.

  • 1. No Brain

2010 онд No Brain хамтлаг Японы хөгжмийн наадамд оролцсон. Тэд зураг авалтынхаа үеэр Японы үзэгчдээс “Япончууд түүхийг гуйвуулж байгааг та юу гэж бодож байна?” мөн “F*** Японы империализм!” гэж чангаар хэлсэн байна.

Нэмж дурдахад, тэд тоглолтын үеэр Rising Sun(япон улсын далбай) гаргаж, хагасыг нь урж авсаны дараа гоцлол дуучин Солонгос улсын төрийн дууллыг дуулж эхэлсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button