Зөвлөгөө

Чацаргана хэрэглэснээр таны биед…

Сөүл дэх Ихуа их сургуулийн эмнэлгийн бөөрний тэнхимийн профессор Юн Хана болон Чацаргана судлалын төвийн судалгааны баг хамтран давсагны үрэвслийг үүсгэгч бүдүүн гэдэсний бактери ситокин /cytokine/ уурагийн идэвхжилийг багасгахтай холбоотой судалгааны ажил хийх явцдаа чацарганаас ялгардаг байгалийн ашигт бактери нь корона-19 вирусын хувьсах чанарыг дэмждэг пюриний идэвхжилийг дардаг лактобацилус гасери (L. gasseri) -ийг их хэмжээгээр агуулдаг болохыг олж тогтоожээ.

Чацарганад агуулагддаг ашигтай бактери нь корона -19 вирустэй төстэй химийн нэгдлийг агуулж байдаг ХДХВ (AIDS) вирусын уурагийн идэвхжилд нөлөө үзүүлэх чадвартай Стрептококус термопилус (S. thermophilus), болон Лактобацилус рамнонус (L. rhamnosus) зэрэг нэгдэлүүдийг их хэмжээгээр агуулдаг байна.

Судалгаанд оролцсон Качон ИС-ын чихрийн шижингийн төвийн профессор Жон Күбу хэлэхдээ “Байгалийн гаралтай ашигт бактери болох лактобацилус гасери (L. gasseri) нь зөвхөн корона -19 вирусээс гадна эбола вирус, элэгний вирус, ХДХВ ДОХ -ын вирусын энергийн үүсвэр болох ‘пюриний фермент’ ийн идэвхжилд нөлөө үзүүлэх чадвартай учир корона -19 вирусээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэж бодож байна” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button