Зөвлөгөө

FRANCE-д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГ 2021

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны хамтарсан тэтгэлэг зарлагдлаа.

ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЧИГЛЭЛ

Магистрын сургалт /франц болон англи хэл дээр/ Хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

– Монгол Улсын иргэн байх.

– Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх, голч дүн 3.0 доошгүй байх.

– Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх.

– Өмнө нь өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх.

Англи хэлний мэдлэг

– TOEFL түвшин тогтоох шалгалтын 40-с доошгүй эсвэл IELTS шалгалтын 5.5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байх.

Франц хэлний мэдлэг:

– DELF (Франц хэлний сургалтын диплом) хоёр дахь шатны буюу CECRL-ийн B2 түвшин.

– DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом).

– TCF-н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом.

– Хэрэв та франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

– Бүрэн, зөв бөглөсөн анкет

– CV буюу товч намтар

– Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эсээ

– Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт

– Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт. Campus France-ийн жагсаалтад орсон сургуулиудад бүртгүүлсэн байх

– Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал

– Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтэр

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлнэ.

ТЭТГЭЛЭГ

– Угтуулан тосох үйлчилгээ авах

– Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх

– Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 хүртэлх еврогийн мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах

– Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.

– Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах

– Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах

– Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх

-Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх

-Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх боломжтой.

Материалыг 2021 оны тавдугаар сарын 31-ний дотор дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлээрэй

Хаяг: Энх тайвны өргөн чөлөө, Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-нд

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button