Сонин содон

Дуучин IU ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламжийн гараа үргэлж сунгадаг сайхан сэтгэлт дуучин IU энэ удаад сонсголын бэрхшээлтэй хүмүүс болон өрх толгойлсон ээж, аавуудад зориулж 100 сая вон хандивлажээ.


Гуравдугаар сарын 25-нд Edam энтертайнментаас дуучин IU өрх толгойлсон ээж, аавуудад 50 сая вон, сонсголын бэрхшээлтэй хүмүүст 50 сая воныг тус тус хандивласан талаар мэдэгдлээ. Дуучин IU, “Жавартай өвөл дуусаж, урин дулаан хаврын улирал ирж байна.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр UAENA фэнклубийн гишүүдтэйгээ хамтран халуун дулаан сэтгэлээ хуваалцахаар шийдлээ. Миний хайрт UAENA болон бусад бүх хүний сэтгэлд урин дулаан хавар ирнэ гэж найдаж байна” гэсэн зурвас үлдээжээ.

IU ШИНЭ уран бүтээл ”COIN”

IU-ийн шинэ дуу болох “COIN” дууны клип олны анхаарлыг татаад байгаа нь сонсогдчын анхаарлыг маш ихээр татаад байгаа билээ.

3-р сарын 25-нд “LILAC” дууны клип гарсны дараа IU “Coin” дууны клипийг 3-р сарын 26-нд цацсан байна.

Жүжигчин Ким Юн Сокийг клипэнд дүр бүтээхийг үзээд фенүүд нь үнэхээр их гайхсан банйа . Kim Yoon Seok жүжигчин нь  дууны клиппэн дээр ‘Tazza’ киноны алдарт ‘Agui’ дүрээр  догшин  харизма-гаа гаргасан байна.

Kim Yoon Seok энэхүү хэсгээрээ фэнүүдийгээ ч мөн адил гайхшруулаад амжсан байна. Уг клиппэнд жүжигчин маань IU-тай казинод мөрийтөй тоглож харагдсан.

Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид IU-ийн клипэнд ийм алдартай жүжигчнийг хараад ямар их гайхаж байсан тухай уг  бичлэг дээр сэтгэгдэл үлдээжээ. Тэд “Түүнийг дууны клип дээрээс харах үнэхээр гайхмаар юм”, ” Яг тэнд зогсоо “,” Түүний харц үнэхээр хүчирхэг “,” Дууны клиппэнд гарч ирвэл өөр мэдрэмж төрүүлж банйа “гэж цаагуур чинь цуураад байгаа юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button