Кино урлаг

”RICK AND MORTY” Тун удахгүй шинэ ангиуд

Насанд хүрэгчдэд зориулагдсан шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн “Rick and Morty” цувралын тавдугаар бүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болохоор болжээ.

“Adult Swim” сувгийн хамт олон хүүхэд залуусын үзэх дуртай “Rick and Morty” цувралын тавдугаар бүлэг ирэх зургадугаар сарын 20-ноос үзэгчдийн хүртээл болох талаар албан ёсны мэдэгдэл хийлээ. Үүгээр ч зогсохгүй тэд энэхүү өдрийг “Rick and Morty-гийн өдөр” болгохоор төлөвлөж байгаа тул үзэгчид энэ өдөр телевиз болон олон нийтийн сүлжээгээр уг цувралын талаар хэд хэдэн гэнэтийн бэлгийг хүлээн авах бэлтгэлтэй байх хэрэгтэй аж.

Ингээд цувралын цоо шинэхэн бүлгийн албан ёсны танилцуулга бичлэгийг хүлээн авна уу.

“Rick and Morty” цувралыг Adult Swim сувгаас гадна видео стрийминг үйлчилгээний хамгийн том платформ болох Netflix-ээс хүлээн авах боломжтой билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button