Сонин содон

Дуучин Victoria олны ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ

Өмнөд Солонгосын f(x) хамтлагийн гишүүн асан, хятад дуучин Victoria H&M компанитай хийсэн гэрээгээ цуцалжээ.

H&M, Nike тэргүүтэй бэлэн хувцасны брэндүүд хөвөнгийн үйлдвэрлэлд уйгаруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж, эрхийг нь ноцтой зөрчиж байгаа явдалд санаа зовниж буйгаа илэрхийлсний дараа Хятадууд эдгээр брэндүүдийг бойкот хийхээ мэдэгдэж, томоохон худалдааны сайтуудаасаа бүтээгдэхүүнийг нь устгасан байна.

Тэгвэл уг брэндийн албан ёсны нүүр царай болон ажиллаж байсан дуучин Victoria энэхүү үйл явдлын дараа уг брэндтэй байгуулсан гэрээгээ цуцлах талаараа мэдэгдсэн нь Солонгосчуудын дургүйцлийг хүргэжээ. Хэдийгээр тэр Хятадын иргэн ч өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын SM энтертайнментийн уран бүтээлч, кпоп дуучны хувиар ажилласаар ирсэн.

Мөн Victoria Хонг Конгийн тусгаар тогтнолыг хүчтэй эсэргүүцдэг нэгэн бөгөөд өөрийн цахим хаягтаа “Хонг Конг бол Хятадын нэг хэсэг” гэсэн утга бүхий зураг нийтэлж байжээ. Ийнхүү түүний тухай асуудлууд сөхөгдөж, Солонгосын цахим сайтуудаар түүний тухай нийтлэл ар араасаа нийтлэгдэж, Өмнөд Солонгост уран бүтээл туурвихыг нь эрс эсэргүүцэх бойкот хийх уриалга хүртэл гараад амжсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button