Сонин содон

NIRVANA-ын ШИНЭ ДУУГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР…

Торонтод төвтэй Канадын “Over The Bridge” компани хиймэл оюун ухаан ашиглан “Нирвана” хамтлагийн шинэ дууг бүтээсэн нь маш үнэмшилтэй болжээ.

Тус компани хүний сэтгэцийн эрүүл мэнд болон хөгжмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлд “27 клубийн алдагдсан бүтээлүүд” төслийг хэрэгжүүлж, 27 насандаа харамсалтайгаар амьсгал хураасан Жими Хендрикс, Эми Уайнхаус, Курт Кобайн тэргүүтэй оддын гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ханцуй шамлан ажиллах болжээ.

Эхний ээлжинд мэргэжилтнүүд “Нирвана” хамтлагийн дуунуудыг дуурайн дуулдаг хамтлагийн дуучин Эрик Хогантай хамтран Кобайн болон Хоганы дуулсан 30 орчим дууны хоолой, аккорд, соло, бөмбөрийн хэмнэл, үгэнд дүн шинжилгээ хийн хиймэл оюун ухаанаар боловсруулсны үр дүнд “Drowned in the sun”дууг бүтээжээ.

Төслийн ахлагч Син О.Коннор “Хэрвээ бидний хайртай эдгээр одод тухайн үед сэтгэл санааны дэмжлэг авч чадсан бол яах байсан бол. Олон шалтгааны улмаас он жилүүдийн урсгалд сэтгэл гутрал гэдэг зүйл урлагийн, тэр дундаа хөгжмийн ертөнцийн салшгүй нэг хэсэг болчихжээ.

Энэ 27 клубийнхны дуунуудаас сэтгэл гутралын шинж түгээмэл ажиглагддаг. Дээрх шинэ дуу үнэхээр “Нирвана”-г эрхгүй санагдуулах болно. Курт амьд ахуйдаа мэдэрсэн бүхнээ дуундаа шингээдэг байсан” хэмээн ярьжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button