Оддын баримт

Гоо сайхны мэс засалчид BLACKPINK’s Jennie..

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэд хэдэн гоо сайхны мэс засалчид BLACKPINK‘s Jennie бол гоо сайхны эмнэлгүүдийн хамгийн алдартай оддын нэг болохыг тодруулжээ. Олон тооны хуванцар мэс засал хийлгэх хүсэлтэй өвчтөнүүд Женнигийн дүр төрхтэй болох гэж уулзахаар цаг авсан байна. Яагаад түүний царайг ийм их эрэлхийлдэг вэ? К-Поп салбарт туршлагатай хоёр гоо сайхны мэс засалч бүгдийг YouTube дээр AYO-той хамтран хийсэн “Comment Defenders” видеон дээр бүгдийг хэлжээ.

Park Moon Soo яагаад Jennie-ийн визуал нь гоо сайхны мэс заслын өвчтөнүүдэд маш их нэр хүндтэй байдгийг тайлбарлахдаа. Хамгийн гол нь Женни- гийн өвөрмөц богино жижиг эрүү гэж хэлсэн. Түүний царай төрхийн эдгээр шинж чанарууд нь түүнийг наснаас нь илүү залуу харагдуулдаг байна .

Мөн “ташуу нүд, өтгөн уруултай” энэ нь түүний өхөөрдөм эрүүгээс ялгаатай нь энэ нь BLACKPINK одыг тачаангуй харагдуулдаг гэж гоо сайхны мэс заслын эмч Пак Мун Су хэлжээ.

Тиймээс тачаангуй царайтай өвчтөнүүд клиник дээр эрүүгээ засаж илүү зөөлөн харагдуулах эмчилгээ хийлгэхээр ирдэг. Мөн эсрэгээрээ өхөөрдөм дүр төрхтэй хүмүүс тэднийг илүү тачаангуй харагдуулдаг уруул дүүргэгч эсвэл үүнтэй төстэй эмчилгээ хийлгэхийг хүсдэг байна.

Гоо сайхны мэс засалчид үүнээс болж ойрын үед хамгийн их зөвлөж байгаа зөвлөмж нь хэрэв та гоо сайхны мэс засал хийлгэх гэж байгаа бол Женнигийн өвөрмөц гоо үзэсгэлэнг давтах гэж хичээхээс илүүтэй өөртэйгөө ижил төстэй дүр төрхтэй алдартнуудын зургийг авчрахыг зөвлөх болсон гэнэ .

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button