Мэдээ мэдээлэл

ДУУЛИАН тариад БАЙГА 2 ЦЭРГИЙГ…

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн орчимд харуулын дарга-даа хор уршиг учируулаад зугтсан хэрэг гарсан. Тэгвэл тус цэргийн хоёр алба хаагчийг өнөөдөр/2021.04.11/ 10.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сумаас 50 км-ын зайтай газраас олж баривчилжээ. Албаны хүний хэлж буйгаар дээрх цэргийн хоёр алба хаагчийг ямарч эрсдэлгүй, галт зэвсгийнх нь хамтаар баривчилсан гэнэ. Тэднийг өнөөдөр Улаанбаатар хотод авчрах ажээ.

Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АК-47-оор уг хэргийг үйлдсэн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж. Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикл авч, зугтсаныг ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг Улаанбаатараас нисдэг тэргээр газар дээр нь шуурхай очиж ажилсан.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button