Сонин содон

LEE HYORI IU-д ГАЙХАЛТАЙ ҮЕРХЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЖЭЭ…

“Сайн хүнийг гарч ирэхэд  ингэж  таньж болно”

Маш олон хүмүүс алдарт хоёр уран бүтээлч Lee Hyori, IU нарыг сайн найзууд болсныг Hyori’s bed & breakfast телевизийн шоунд оролцож байх үеэр нь үзжээ. Хоёулаа хэд хэдэн хөгжилтэй мөчүүдээс гадна хувийн зарим нэг зүйлийг ийнхүү хуваалцсан байна.

Шоу нэвтрүүлгийн нэг дугаар дээр  IU Lee Hyori-ийн гэрлэлтийн талаар дурсаж, Үерхэж , болзож байх эхний   үеүүдэд сэтгэл хөдөлгөсөн мөн хөгжилтэй үеүүдийн талаар санаж байгаа эсэхийг асуусан  байна.

Lee Hyori тэр мэдрэмжүүдийг үгүйлдэг , санадаг гэдгээ хүлээн зөвшөөрч, цаашид үүнийг мэдрэх боломжгүй болсон нь гунигтай мэдрэмж төрүүлдэг. Мөн уг тал дээрх хамгийн том айдасаа хүртэ дэлгэсэн байна.

Тийм ээ , би санаж байна. Би тэдгээр мэдрэмжийг авч чадахгүйдээ бага зэрэг гуниглаж байна. Гэр бүл болоход намайг хамгийн их зовоож байсан зүйл бол түүнийг хуурч магадгүй гэж л санаа зовдог байсан. Тиймээс миний мэдрэмж байнга өөрчлөгдөж байдаг

Lee Hyori

Lee Hyori өөрийн гэрлэлтийн талаар санаа зовж байсан ч 6 жилийн турш гэрлэсний дараа хуурах бодол толгойд хэзээ ч төрөөгүй талаар IU-д чин сэтгэлээсээ хэлжээ.

Би болзооны эхний үе шатуудад дуртай. Гэхдээ сүүлийн 6 жилийн хугацаанд ийм бодол толгойд орж ирсэнгүй.

Lee Hyori

Ли Хори дараа нь IU-д харилцаа холбоо, өөртөө тохирох хүнээ олох талаар ухаалаг, сэтгэл хөдлөм зөвлөгөө өгжээ.

Тэгэхээр хүсэл мөрөөдөлөөс дээгүүр байгаа хүнтэй уулзах хэрэгтэй. Чамайг өөр хэн нэгэнтэй болзох талаар бодогдуулахчгүй тийм хүнтэй. Тийм хүмүүс байдаг шүү .

Lee Hyori

Хариуд нь IU Lee Hyori-ийн “Тийм хүн байдаг” гэж хэлсэнд эргэлзэж, “Гэхдээ тийм хүн хүн болгонд байхгүй байж магадгүй” гэж хэлээд амжижээ.

Lee Hyori, IU-ийн хэлсэн үг үнэн байж болох юм, гэхдээ чи яаг тийм хүнийг хүлээгээд байвал өөрт чинь зориулагдсан хүн ирэх магадлалтай гэж хуваалцав . Lee Hyori цааш нь ярихдаа өөрийнхөө нөхөртөй анх өөрийгөө хангалттай хөгжүүлж таньж мэдсэний дараа танилцсан гэдгээ ч хэлэв.

Үнэн шүү . Гэхдээ хүлээвэл нэг л өдөр гараад ирнэ дээ. Хэрэвээ сайн залуу хайж олохын тулд эргэн тойрноо хэт шаргуу хайж ухаад ирвэл хэзээ ч гарч ирэхгүй. Намайг зүгээр л илүү сайн хүн болох гэж өөр дээрээ ажиллаж байх үед сайн хүн над дээр ирсэн…

Lee Hyori

Lee Hyori IU-тэй мэргэн ухаанаа үргэлжлүүлэн хуваалцсан бөгөөд түүний сүүлчийн хэдэн зөвлөгөө нь маш сайн бөгөөд гайхшруулам байв.

Тиймээс сайн аялаарай маш олон удаа. Бас сайн унш. Юу нь сайн болохыг ойлгохын тулд маш их туршлага хуримтлуул. Сайн хүнийг ирэхэд нь эдгээрээр л таньж болно.

Lee Hyori

Уг хэсэгийг бүтнээр нь үзэхий хүсвэл ЭНД дарна уу.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button