Мэдээ мэдээлэл

СААТУУЛАГДСАН Н.ТҮВШИНБАЯР “КОВИД-19”-ИЙН ХАЛДВАР АВЧЭЭ…

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргээр татагдаад буй МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хоригдож байхдаа “Ковид – 19”-ийн халдвар авсан нь өнөөдөр батлагджээ.

   Тодруулбал, Улсын начин Э.Энхбатыг ноцтой байдлаар зодсон хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорин 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ. Тэрбээр одоо 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна. Харин халдварыг цагдан саатуулах ангиас авсан уу, халдвар тээж орсон уу гэдгийг нь тандалтаар тогтоох аж.

Уг асуудал саяхан болоод байсан боловч ийм хурдан даамжирч ийм асуудал гарах байсныг таамаглашгүй байсан.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй олимпын аварга Н.Түвшинбаяраас түргэвчилсэн шинжилгээгээр Covid-19-ийн халдвар илэрсэн байна. Уг сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ХӨСҮТ рүү хүргүүлсэн байна. Шинжилгээний хариу маргааш өглөө гарна. Түүнийг 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэсэн байна.

Түүнчлэн улсын хэмжээнд цагдан хорих ангиудад хоригдож буй 121 хоригдлоос халдвар илэрсний дөрөв нь 461 дүгээр хорих ангид байгаа аж.

Тодорхой мэдээлэл ийнхүү гараагүй байгаа боловч мэдээж шинжилгээний хариу эерэг гарсан тул дахин шинжилгээ хийж үзээд үнэхээр КОВИД-ын халдвартай байвал цаашид хэвтэн эмчлүүлж Саатуулсан хэрэгийг түр хойш тавих нь Ийнхүү тодорхой болжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button