Сонин содон

“Imitation” драма T-ara-ийн Jiyeon дүр бүтээжээ…

KBS-ийн удахгүй нээлтээ хийх “Imitation” драма T-ara-ийн Jiyeon дүр бүтээжээ…

Ижил нэртэй хит вебтоон дээр үндэслэн “Imitation ”  өрсөлдөөнт энтертайнмент салбарын шүтээнүүдийн амьдралыг харуулсан шинэ цуврал билээ. Оддын дүрд тоглосон жүжигчид Jung Ji So; U-KISS-ийн Lee Jun Young; ATEEZ‘-ийн Yunho, Seonghwa, San, and Jongho; асан I.O.I ба PRISTIN-ийн гишүүн Лим Наёун; SF9‘s Hwiyoung ба Chani; g.o.d.’s Danny Ahn; Юрий; Минсео; Boys ’Republic’s Suwoong; Ahn Jung Hoon; мөн Baby V.O.X-ийн гишүүн асан Шим Юн Жин нар уг уран бүтээлд тоглосон дүр бүтээсэн байна.

Jiyeon драмад тухайн үеийн хамгийн алдартай эмэгтэй бие даасан уран бүтээлч Ла Ри Ма-гийн дүрд тоглох болно. Ла Ри Ма төрөлхийн дур булаам байдал, авьяас чадвараараа бусдыг татсанаар уг салбарын оргилд хүрдэг байна.

Jiyeon-ийн шинээр гаргасан уг дүр  нь түүнийг зоригтой , анхаарал татахуйц  байдлаар ялгархад хүргэсэн байна.  Ла Ри Ма шиг өөртөө итгэлтэй, ялимгүй хөндий харагддагийг тэр үнэхээр сайн гаргаж өгж чадсан байна . Эхний зурган дээр дуучин ёслол дээр шагналаа гардуулж байгаа бол өөр нөгөө зурган дээр нь түүнийг илүү энгийн үед  камерын  урд ямар нэгэн зүйл рүү өөртөө итгэлтэй инээмсэглэж байгаагаар ийнхүү дүрслэж ээ.

“Imitation” цувралын продюссерууд “Park Jiyeon нь зөвхөн түүний дүр төрхтөй төстөй байгаад зогсохгүй ,  шилдэг гоцлол дуучин гэдгээрээ Ла Ри Ма-ийн дүртэй төгс зохьцсон гэхэд болзошгүй. Түүний зоримог, халуухан мөн сэтгэл татам байдал үзэгчдийг түүнд унагаах болно. ” Хэмээн дурьдаад амжсан байна.

“Imitation” цувралын нээлт ирэх сар буюу 5 сарын 7-ны 23:20 цагт болно. Та бүхэн шимтэн үзээрэй.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button