Кино урлаг

‘Arthdal Chronicles’ 2р бүлэг ЦУЦЛАГДСАН УУ , ХОЙШЛОГДСОН УУ ?

2р бүлэгээ гаргах болж  хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад  байгаа “Артдал Хроникс” дээр юу болж байгаа хэзээ гарч эхлэх  талаар олон нийтийн байдал  чимээгүй байсаар байв. Ийнхүү чимээгүй байгаад байгаа  “Артдал Хроникс” цувралын 2-р бүлэг цуцлагдаж магадгүй гэсэн цуурхал өчигдөрхөнөөс  тараад байна.

Өмнөд Солонгосын олон ангит киноны “Arthdal ​​Chronicles” цуврал нь 2-р бүлэгээ жилийн өмнөөс буюу 2020 оны 2-р сарын 12-ноос эхлэн хийж эхэлжээ. Гэсэн хэдий ч COVID-19 цартахал болсон тул нэвтрүүлгийн зураг авалт аяндаа эхлэх , хийх боломжгүй байв . Гэсэн хэдий ч бусад Солонгосын олон ангит драм, шоунуудаас ялгаатай нь гарахгүй сураг ажиггүй удаж байх шиг байна.

Тэхлээр “Arthdal ​​Chronicles Season 2” -ийг Netflix-ийн 2021 оны бүрэлдэхүүнээс хассан болохыг  фэнүүд нь олж мэдсэн бөгөөд уг цуврал маань ийнхүү хойшлогдож 2022 онд гарах төлөвтөй болж байгаа гэсэн үг юм

2019 оны анх цацагдсаны дараа “Arthdal ​​Chronicles” цуврал 1-р бүлэгийг фенүүд нь маш их хандалттайгаар хүлээн авсан. Гэсэн хэдий ч төгсгөл үеэс хойш фенүүд нь хоёр дахь улирал хэзээ гарахыг тэсэн ядан хүлээж байна. Хэзээ ч гарахгүй байж магадгүй гэж гэнэт таамаглах нь тийм ч сайхан мэдрэмж биш байсан байх.

Сонирхогчдын  үзэж байгаагаар хоёрдугаар улирлыг цуцлах эсэхийг хэлэхэд эрт байна. Эцсийн эцэст хойшлуулах болсон  шалтгаан нь COVID-19 л байсан түүнээс биш гарахгүй байх шалтгаан байхгүй хэмээн үзэж байгаагаа ч хаа сайгүй ярьсаар л байна…

Related Articles

3 Comments

  1. Fantastic goods from you, man. I’ve understand your stuff
    previous to and you are just too fantastic. I really like what you’ve acquired here,
    really like what you’re saying and the way in which you say it.
    You make it entertaining and you still take care
    of to keep it wise. I cant wait to read much more from you.
    This is really a great web site.

    Feel free to visit my web blog … best delta 8

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button