Сонин содон

Cube Entertaiment-ын зүй бус харьцааг илчилсэн 4 Idol

Аль ч агентлаг энтэртаймэнтууд өөрсдийн жүжигчин, дуучиддаа маш сайн тусалж дэмждэг гэдэг нь тодорхой байдаг. Тэгвэл эдгээр 4 Idol-ууд Cube Entertaiment-д байхдаа болсон мөн өөрсдөд нь гаргасан буруу харьцаа болон менежментын талаар гэрээгээ цуцалсныхаа дараа дэлгэсэн байна. Тэр ч байтугай нэг нь одоо хүртэл агентлагтаа байгаа бөгөөд гэрээгээ дуусгах арга хайсаар л …

  • Elkie

Mingpao гэх Хонг Конг-ын нэвтрүүлэгт орсон ярилцалган дээрээ уг Idol маань яагаад CUBE ENTERTAIMENT-с гарах болсон шалтгаанаа дэлгэсэн байна. Уг шалтгаан нь буруу харьцаа буруу менежментээс болж өөрийгөө маш их зовж байсан хэмээн хэлж байжээ.

Компаны бүжигч дэглээгч нь Ellkie-г бүжиг дэглэж байх үеээрээ түүнийг ‘’Тэнэг амьтан’’ ‘’Хэрэгцээгүй ’’ гэх мэт муухай хэллэгээр хэлж байсан нь түүнийг бараг л сэтгэцийн асуудалтай болоход нөлөөлсөн гэж үздэг байнан. Мөн түүнийг тэр ч байтугай 16 цагын турш тасралтгүй бүжиглүүлсэн.

Хамгийн аймр хэсэг нь би хэд хэдэн  өдөр унтаж чадахгүй нүүрнийхээ ч будагыг арилгаж чадахгүй явдаг байсан. Хамгийн удаандаа би 16 цагын турш амралтгүй бүжиглэж үзсэн. Би үнэхээр их ядарсан. Яаг л З.о.м.б.и шиг алхаж байсан

Elkie

Үүгээр ч зогсохгүй CLC-д байхад түүний амжилтанд хүрэх замыг маш их боодог байсан талаараа ч дэлгэжээ.

 Дуу ч тэр боломж нь ч биднийх байхад биднээс аваад өөр хүнд өгчихсөн. Бид долуулаа үнэхээр сайн хичээсэн хамаг юмаа зориулсан ч агентлаг биднээс боломжыг маань авчихсан. Энүүн дээр агентлаг үнэхээр хэтэрсэн үйлдэл гаргасан мөн намайг үнэхээр сэтгэлээр унагаасан.

Elkie

Хэт их ачаалалтай байсан мөн дээрээс нь маш олон энгийн зүйлүүдийг давтуулдаг байсан болохоор CLC хамтлаг ийнхүү тарж бутарч Elkie хамтлагаасаа гаржээ.

CLC-д байхад бид хүссэн үедээ дуу цацаж болдоггүй байсан заримдаа бараг жил болж байж нэг дуу нэг альбум хийдэг байсан. Агентлаг ерөөсөө бидэнд боломж олгодоггүй. Ингээд л надад үлдээд хэрэггүй гэсэн бодол төрсөн. Би Артист-ын хувьд фэнүүдтэйгээ хийж байгаа юмаараа л уулзаж чадна шүү дээ. Тэгж чадахгүй байвал больсон нь л дээр…

Elkie
  • HyunA and Dawn (PENTAGON)

HyunA and Dawn (PENTAGON) хоёр гэрээгээ зөрчсөн гэдгийн мэдсэн байна. 2018 онд хосууд өөрсдийгөө үерхэж байгаагаа нийтэд түгээсэн бөгөөд 2 жил гаруй болж байгаагаа дэлгэж байжээ.

HyunA гараар бичсэн захидалдаа CUBE энтертайнмент түүнд шударга бус хандаж, тэдэнд үзүүлсэн үнэнч байдал, дэмжлэгийг үл харгалзан түүнийг хаясан болохыг илчилжээ.

Нэгдүгээрт, намайг JYP-с гарах үеэр би Хонг даргын талд байсан. Хоёрдугаарт, Хонг дарга, Ерөнхийлөгч Пак Чон Мин нарын хооронд зөрчилдөөн гарахад  Ерөнхийлөгч Пак намайг итгүүлэх гэж оролдоод Хонг даргын хажууд зогсож байхад нь би татгалзсан. Гуравдугаарт, Cube олон нийтэд нээлттэй болсны дараа миний хийсэн цорын ганц зүйл бол өнөөдөрийн Cube-г бүтээхэд чадах бүхнээ хийсэн явдал.

Elkie

HyunA-ийн болзооны тухай мэдээ гарсны дараа түүний хуваарь цуцлагдаж, гэрээг нь хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд бүгдийг нь түүнд урьдчилан хэлээгүй.

Би хичнээн хэрэг үйлдсэнээ мэдэхгүй байна, гэхдээ 9-р сарын эхнээс хойш миний бүх хуваарь цуцлагдлаа. Дараа нь 9-р сарын 13-нд халагдах тухай мэдээг уншсан.

Elkie

HyunA-д компанийн хувьцаа эзэмшигчид болзооны “шуугиан” -ны талаар уулзалт зохион ярилцаж үзнэ гэсэн боловч хариу буцааж өгөөгүй.

  • Lai Guanlin (Wooseok x Kuanlin)

Хуучин Produce 101 тэмцээнд оролцож байсан, Wanna One-ийн гишүүн асан, одоо Wooseok x Kuanlin дуэтийн гишүүн байсан нь Cube Entertainment-тай хамт байсан үе нь билээ. Уг явдал  2019 онд Лай Гуанлин агентлагтай байгуулсан онцгой гэрээгээ цуцлах хүсэлт гаргаснаар эхэлсэн юм.

Лай Гуанлин өмгөөлөгчөөрөө дамжуулан Cube Entertainment хятадын агентлагт зөвшөөрөлгүйгээр суртчилгааны ажил өгсөн. Хариуд нь Cube Entertainment уг нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, ямар нэгэн гэрээний заалтыг зөрчөөгүй гэж мэдэгдсэн.

Сөүлийн Төв дүүргийн шүүх түүний онцгой гэрээг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч Лай Гуанлинь давж заалдах өргөдөл дахин гаргажээ. Хариуд шүүхийн байгуулагаас найрсагаар ярилцаж ойлголцохыг хүссэн байна.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button