Зөвлөгөө

Жин хасдаг Амтат Жимсний ороомог

Гэртээ байгаа бүсгүйчүүддээ жин нэмэхгүйгээр амтат нарийн боов хэрхэн хийх жороос хүргэж байна. Тоор жимс хүний биед ямар ач тустайг мэдэх үү?Тухайлбал, өөхийг хайлуулж, жин хасахад туслахаас гадна үс уналтыг багасгаж, арьсны эрүүл ахуйд эерэгээр нөлөөлнө.

Мөн тоор нь сэтгэл зовинолыг багасгаж, стрессийг бууруулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогджээ. Түүнчлэн бөөр, давсагны үйл ажиллагааг цэвэрлэдэг гэх зэрэг тоор жимсний ач тус олон.

ОРЦ

Гуриланд:

  • 1 аяга бүлээн сүү
  • ½ аяга элсэн чихэр
  • 1 уут исгэгч
  • 2 ш өндөг
  • ½ ц/х давс
  • 3 х/х хайлуулсан цөцгийн тос
  • 4 аяга гурил
  • 2 х/х давсгүй цөцгийн тос
  • ½ аяга бор элсэн чихэр
  • 3 аяга жижиглэж хэрчсэн тоор

Кремэнд:

  • 2 х/х цөцгийн тос
  • 100 гр бяслаг (cream cheese)
  • ¼ ц/х ваниль
  • ½ аяга элсэн чихрийн нунтаг
  • Бага зэргийн далайн давс

Хийх арга:

Холигчинд бүлээн сүү, элсэн чихэр, исгэгч гурваа хийгээд хөөсөртөл нь ойролцоогоор 5-7 минут холино. Дээр нь өндөг, давс, хайлуулсан цөцгийн тосоо хийгээд мөн сайтар холино. Холигчныхоо хурдыг багасгаад дээр нь гурилаа нэмж хийгээд холино. Сайтар хольсны дараа гурил биежсэн байх болно. Хэрвээ гурил нь хэт нялцгай байвал дээр нь бага зэргийн гурил нэмж болно. Ингээд зуурсан гурилаа сайтар нухаад дулаан газар цаг хэртэй амраана. Энэ үед гурил хөөх ёстой. Хөөсөн гурилаа ойролцоогоор 13х15 хэмжээтэй элдэнэ. Элдүүрээ тослохгүй бол гурил наалдах эрсдэлтэй.

1. Түлэгддэггүй саванд хоёр хоолны халбага цөцгийн тос хийгээд хайлуулна. Цөцгийн тос хүрэнтээд ирэхээр нь гал дээрээс авч, үүнийгээ багсаар элдсэн гурилаа жигд тослоно. Тослосон гурил дээрээ жижиглэн хэрчсэн тоороо тараан тавиад мөн дээр нь бор элсэн чихрээ жигд цацаж өгнө.

2. Ингээд гурилаа нэг өнцгөөс эхлэн бага багаар хуйлна. Хуйлсны дараа гурилаа хөндлөнгөөр нь гурван см хэртэй хуваана. Хуваасан гурилуудаа шарах шүүгээний төмөр хавтан дээр эгнүүлэн тавина. Үүнийгээ юмаар бүтээн дахин 30 минут хэртэй амраана.

3. Энэ хооронд шарах шүүгээгээ 350 хэмд халаана. Гурилаа амраасныхаа дараа үүнийгээ шарах шүүгээндээ хийгээд шаргалттал нь 30 минут хэртэй болгоно. Болсныхон дараа нэгээс хоёр минут амраана.

4. Крем: Түлэгддэггүй саванд цөцгийн тос хийгээд халаана. Цөцгийн тос хүрэнтээд ирэхээр нь гал дээрээс авч, жижиг саванд хийнэ. Үүнийгээ хөргөгчинд тав минут хийн гаргаж ирээд хутгаад эргээд тав, таван минут хутгаж хийнэ. Үүнийгээ холигчинд хийгээд дээр нь бяслагаа (cream cheese) хийгээд сайтар холино. Дээр нь ваниль хийгээд мөн сайтар холино. Холигчны хурдыг багасгаад дээр нь элсэн чихрийн нунтаг болон далайн давсаа хийгээд сайн холино. Ингээд крем бэлэн болно.

5. Амраасан ороомог дээрээ бэлтгэсэн кремээ жигд тарааж өгнө. Ингээд ороомог бэлэн боллоо.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button