Кино урлаг

Ma Dong Seok жүжигчний шинэ бүтээл Америкийн цуврал…

Ма Донг Сеок Америкийн олон ангит цувралд оролцон гол дүр бүтээж, тоглох болно!

Variety-ийн мэдээлснээр АНУ-д төвтэй Starlings Television продакшн нь Ma Dong Seok-ийн продюсерийн компани болох Gorilla 8 Productions болон түүний хамтрагч B&C Content-тэй хамтран “The Club” хэмээх Солонгосын олон ангит киног продусерлэж байсан…

Уг Солонгос продакшн B&C content мөн  Америкийн Starling tv хамтран дахин хийж буй солонгос цуврал  “The Trap”  дээр ажиллахаар болжээ.

Зохиолч, продюсер Жек Ло Жиудис (“Walking Dead”, “Narcos”, “Anarchy Sons”, “House of Cards”) Ма Донг Сеокийн уран бүтээлийн фен гэдгээ хэлээд шинэ төсөлд ийнхүү ханцуй шамлан хамтархаар болсон байна.

“The Club” буюу ориг цуврал  нь зуслангаар аялах үеэр мэдээний хөтлөгчийн гэр бүл рүү халдсан нууцлаг анчдын бүлэглэлийг шалгаж байгаа цагдаагийн ахмад мөрдөгчийн тухай (Ма Донг Сеокийн дүрийг бүтээсэн) гардаг юм. Энэхүү дүр нь  хүүгээ алдаж байсан, бөгөөд уг явдалд ямар их сэтгэлийн хатуужил , хүсэл эрмэлзэл зэргийг гаргаж байгааг харуулсан байдаг .

“Trap” анхны хувилбар  2019 онд OCN сувгаар гарсан долоон ангит драм байсан бөгөөд Ли Сео Жин алдарт мэдээний хөтлөгчөөр тоглож, хамт аяллаар явж байхдаа гэр бүл нь эмгэнэлт явдалд нэрвэгдсэн дүрээр тоглодог. Энэ хэргийг хариуцсан мөрдөгчөөр Сун Дон Ил тус тус тоглож байжээ.

Ма Донг Сеок жүжигчиний авьяас чадварыг маш олон киноноос харж , мэдэрсэн тул үзэгч та бүхэн уг киног тэсэн ядан хүлээж шимтэн үзээрэй…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button