Оддын баримт

YG ENTERTAIMENT-д Өмнөд Солонгосын бяцхан жүжигчин Park So Yi

Park So Yi нь Өмнөд Солонгосын жүжигчин хамгийн бяцхан жүжигчидийн  нэг бөгөөд 2012 онд төрсөн дөнгөж 9хөн настай жүжигчин билээ. Бие жижиг ч бэлчээр том гэдэг шиг 9 драма-д тоглоод амжсан мөн 4 бүрэн хэмжээний кинонд тогож байжээ.

Тэгвэл бяцхан жүжигчин Park So Yi хамгийн анхны залуухан YG Entertaiment-тай гэрээ хийж гарын үсэгээ зураад байгаа жүжигчин болсон байна.

4-р сарын 19-нд YG Entertainment-ийн эх сурвалжаас ийнхүү ярьсан байна. “Жүжиглэх ур чадвар, онцгой чадвар бүхий жүжигчин Пак Со И-тэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Жүжигчин хүнийхээ чадварыг сэтгэл хангалуун байлгахынх нь тулд түүнийг бүрэн дүүрэн дэмжихээр төлөвлөж байна. “

Пак Со И 2018 оны анхны бүтээлээ “Mistress” драмаар дамжуулан хийжээ. Үүний дараа тэрээр “Her Private Life “, “Мy country: The new Age “, “She would Never Know “, “Mouse”, “Spring again”, “Lingering” зэрэг цувралд тоглосон. Ийнхүү  “Deliver us from Devil” кинонд хайж байсан Юо Мин хэмээх хүүхдийн дүрийг авахдаа авъяаслаг жүжиглэлтээрээ үзэгчдэд сэтгэгдэл үлдээжээ. Саяхан тэрээр 57 дахь Baeksang урлагийн шагнал гардуулах ёслолын шилдэг шинэ эмэгтэй дүрд нэр дэвшжээ.

Цаашилбал, Пак Со И “Pawn” киноны  есөн настай Сэүн И-гийн дүрд тоглохын тулд 1-300-ийн зөрүүг ялжээ. Тэрээр цэвэр, хайр татам зан чанараараа аль хэдийн олон үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байгаа  бөгөөд удахгүй нээлтээ хийх “Зул сарын бэлэг” (Christmas Present) кинондоо бэлдэж байгаа байна.

Маш том хүрээлэл бүхий YG Entertaiment-с гараагаа эхлэж байгаа бяцхан жүжигчингээ цаашдын уран бүтээлд нь дэмжиж улам их авьяас чадвараа харуулна гэдэгт найдаж байна.

Related Articles

50 Comments

  1. Услуги консультации психолога.

    Онлайн консультация Индивидуальный подход к консультированию!

    Индивидуальный подход к консультированию!
    Сімейні консультації. Психолог в Харькове,
    консультация. Консультация психолога онлайн.
    Онлайн консультация.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button