Сонин содон

Бүжиглэж байхдаа өөгүй дуулж чаддаг 9 к-поп IDOL-ыг танилцуулж байна

Тэд төгс тэнцвэртэй байж чаддаг байна.

K-Pop одууд бүгд нэгэн зэрэг дуулж, бүжиглэж, сайхан харагдах чадвартай байх төлөвтэй байдаг. Ялангуяа дуугаа дуулж байхадаа  бүжиг дэглэлтийн хувьд бэрхшээлтэй байдаг тул төгс дуулж бүжиглээд байх нь асуудалтай.

Тэгвэл Дуугаа дуулангаа, нэгэн зэрэг гайхалтай бүжиглэж чаддаг гэдгээрээ алдартай есөн к-поп оддыг  танилцуулж байна.

Wheein (MAMAMOO)

Уин нь MAMAMOO-ийн хамтлагын дуучин, жүжигчин гэдгээрээ алдартай бөгөөд энэ хоёр дүрийг хүч чармайлтгүйгээр тэнцвэржүүлж чаддаг. Түүний өөгүй хоолой, тайзан дээрх гайхалтай оролцоотойгоор тоглолт бүхэн төгс төгөлдөр юм шиг санагддаг.

J-Hope (BTS)

BTS-ийн гол бүжигчин, дэд реппер, дэд вокалчин байхаас эхлээд J-Hope-ийн хийж чадахгүй зүйл гэж үгүй ​​юм шиг санагддаг. Бүх хүсэл тэмүүлэл, эрч хүчээрээ байсан нь түүний хүчтэй мөн баталгаатай гэмээр хоолойнд хэзээ ч нөлөөлөхгүй юм шиг санагддаг.

Hyunsik (BTOB)

BTOB-ийн дуунууд нь дууны хувьд хүнд хэцүү байдгаараа алдартай бөгөөд энэ нь шууд сонгодог болох болсон шалтгаануудын нэг юм. Хёнсик нь хамтлагийн гоцлол дуучин, гол бүжигчин боловч тайзан дээрх хоёр ур чадварыг бүр маш гайхалтай төгс удирдаж чаддаг.

Seoho (ONEUS)

ONEUS бол амьд хөгжмийн дуулал дээр үргэлж дээшлэж дэвжиж байдаг хамтлаг бөгөөд Seoho-ийн хоолой үргэлж өөгүй байхыг үгүйсгэхгүй! Гэсэн хэдий ч тэрээр хамтлагийнхаа илүү төвөгтэй бүжигийн хөдөлгөөн зэргийг хийж бүжиглэж байхдаа ч гэсэн хүчин чармайлттай  дуу хоолойгоо бүхэлд нь хадгалж чаддаг.

Yeji (ITZY)

Ежи олон шалтгаанаар JYP Entertainment-ийн далд зэвсэг гэж нэрлэгддэг. Тэрээр бүжгийн урлагаараа тайзыг гэрэлтүүлж чадах төдийгүй, мөн уран бүтээлийн үеэр хүчтэй хоолойгоороо фенүүдээ гайхшруулсаар ирсэн.

Changbin (Stray Kids)

Албан ёсоор Stray Kids-ийн гол бүжигчин гэж нэрлэгдээгүй ч Чанбиныг бүжиг, рэп хийх чадвараараа байнга магтаж байсан. Хурдан бөгөөд динамик дууны үгтэй тул Чанбин хоолойгоо бүгдийг нь хүчин чармайлтгүй мэт харагдуулахын тулд төгс хяналт тавьдаг.

Taehyun (TXT

TXT нь тогтсон дүргүй цөөхөн хамтлагуудын нэг гэдгээрээ алдартай бөгөөд бусад гишүүдийн адил Тэхён рэп хийх, дуулах, бүжиглэх боломжтой. Гайхамшигтай бүжиглэх чадвар, тоглолтын үеэр тогтвортой хоолойгоороо тэр бүгдийг хийж чадна гэдэгт хэн ч эргэлздэггүй.

Seulgi (Red Velvet)

Сеулги нь Red Velvet-ийн гол бүжигчин, гоцлол дуучин байх маш их хариуцлагатай нэгэн. Гэсэн хэдий ч Seulgi нь төвөгтэй бүжиг дэглэлтийг хийж, гайхалтай хоолойнуудыг нэгэн зэрэг гаргаж чаддаг гэдгээ баталж чаджээ.

Hyojin (ONF)

Хёжин ONF-ийн дууны хэсгийн ахлагч байсан хэдий ч нэгэн зэрэг өөгүй дуулж, бүжиглэж чаддаг гэдгээ баталсаар ирсэн. Өвөрмөц хоолой, дууны тайлбарлалтаар тэрээр авьяас чадвараа гэрэлтүүлэхийн тулд эдгээр чадварыг тэнцвэржүүлж чаддаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button