Арт

“Дорнын гоо сайхны илэрхийлэл”- “Ukiyo-e/ Bijin-ga/”

Гоо сайхныг харах нүд хүн бүрт харилцан адилгүй, мөн гоо сайхныг илэрхийлэх арга улс орон бүрт өөр өөрийн онцлогтой хөгжиж иржээ.
Японы урлагт үзэсгэлэнтэй эмэгтэйн дүр төрхийг илэрхийлэх нэр томьёог “bijin-ga” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь “ukiyo-e” гэх 1603–1868 оны хооронд Эдо-гийн үед цэцэглэн хөгжсөн модон хавтан дээр зурагдаад, цаасан дээр хэвлэгддэг урлагийн нэгэн төрөл юм.

Ихэвчлэн үзэсгэлэнтэй эмэгтэйг дүрслэхдээ кимоно өмссөн байгаагаар илэрхийлдэг байж. Бидний сайн мэдэхээр “The Great Wave off Kanagawa” зургийн зураач Кацушика Хокусайн охин Кацушика Ой уг төрлөөр бүтээлээ туурвидаг, мэдэж байх ёстой эмэгтэй зураачдын тоонд зүй ёсоор нэрлэгддэг юм байна.

“Ukiyo-e” нь үнэтэй биш, жинхэнэ уран зургийг авах боломжгүй энгийн иргэдэд зориулагдсан бөгөөд эхэндээ хотын амьдрал, зугаа цэнгэлийн хорооллын дүр төрхийг гаргадаг байжээ.

Хожим нь зугаа цэнгэлийн хороолол болоод сумо, худалдаачид, дунд ангийнхан, жүжигчдийн давхаргаас өөр давхаргыг хамраагүй бөгөөд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд, кабуки жүжигчид, сумо бөхчүүд,ардын үлгэрийн үзэгдэл, аяллын үзэгдэл, ландшафт; цэцэг, амьтан ба эротик сэдвүүдээрээ алдартай.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button