Сонин содон

35 найз бүсгүйгээсээ бэлэг авсан залууг барьж саатуулжээ.

Японы Осака мужийн цагдаа нар 39 настай Такаши Мияагава гэгч этгээдийг залилангийн хэргээр барив. Учир нь тэр 35 эмэгтэйтэй насан туршдаа хамт амьдарна гэж залилаад бүгдээс нь төрсөн өдрийн бэлэг авдаг байсан аж.

Оршин суух тодорхой хаяггүй, цагийн ажил хийдэг энэ эрэгтэй хохирогч бүрт төрсөн өдрөө өөрөөр хэлж, бэлэг авч байжээ. Хамгийн сүүлийн хохирогч болох 47 настай эмэгтэйд өөрийгөө хоёрдугаар сарын 22-нд төрсөн гэж итгүүлээд бэлэг авсан байна.

Мияагава дээрх 35 эмэгтэйгээс нийт 100 мянган иен буюу 1000 орчим ам.долларын үнэ бүхий бэлгийг авсан байна. Түүнд залилуулсан эмэгтэйчүүд ихэвчлэн хувцас, бэлэн мөнгө бэлэглэжээ.

Түүнд залилуулсан эмэгтэйчүүд сүүлд нэгдэж “Хохирогчдын холбоо” байгуулж, хоёрдугаар сард цагдаагийн газарт өргөдөл гаргаснаар энэ хэрэг ил болсон гэнэ.

Такаши Мияагава нэгэн маркетингийн компанид шүршүүрний толгой борлуулах ажил хийдэг бөгөөд айл өрхүүдээр явж байхдаа ганц бие эмэгтэйчүүдийг “онилж” танилцдаг байжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button