Гоё өгүүллэг

Сүйт бүсгүй (А.П.Чехов) 1-р хэсэг

Үдшийн арван цаг нэгэнтээ болж цэцэрлэг сарны гэрэлд умбажээ. Эмээ ээж Марфа Михайловнагийн хийлгэсэн үдшийн өргөл буян Шуминийхэнд өндөрлөөд, танхимд зуушны ширээг хэрхэн бүтээсэн нь эмээ ээж нь ганган торгон даашинзтайгаа хэрхэн нааш цааш явж байгаа нь цэцэрлэгт түр гарсан Надяд тод харагдах ажээ. Сүмийн ахлах санваартан, лам багш Андрей Надягийн ээж Нина Ивановнатай ямар нэгэн юм ярилцана. Үдшийн гэрэл гэгээнд цонхны цаана байгаа түүний ээж яагаад ч юм бэ, их л мэт харагдана. Хажууд нь лам багш Андрейгийн хүү Андрей Андреич тэдний яриаг чих тавин сонсоно.

Нам гүм, сэрүүхэн цэцэрлэгт хөдөлгөөнгүй бараан сүүдэр буугаад хотоос хол бололтой мэлхий гуагална. Сэтгэлд таатай тавдугаар сар. Цээж тэнийтэл амьгалах юунаа тааламжтай билээ. Үхээнц дорой нүгэлтний санаанд багтахааргүй үлэмжийн сайхан ариун нууцлаг хаврын амьдрал хотоос алсад, ой, хээр газар, моддын дээгүүр, тэнгэрийн доогуур өрнөж байна гэж бодогдоно. Яагаад ч юм бэ, уйлмаар ч юм шиг.

Надя одоо хорин гуравтай, арван зургаан настайгаасаа эхлэн хүнтэй суухсан гэж хүсэл мөрөөдөл болсоор харин одоо цонхны дэргэд зогсч байгаа мөнөөхөн Андрей Андреичийн сүйт бүсгүй болжээ. Залуу бүсгүйд тэр залуу таалагдсанаар барахгүй бүр долоодугаар сарын долоонд хуримаа хийхээр нэгэнт товлосон хэр нь нэг их баяр хөөргүй, шөнө нойр хулжин цог жавхаа нь арилжээ. Гал зуух байдаг газар доорхи давхрын цонхноос яаран сандарч байгаа, хутгаар юм хэрчих хаалга савчих нь тод сонсогдоно. Бас шарсан цацагт хяруул даршилсан интоорын үнэр ханхалн . Яагаад ч юм бэ, амьдрал энэ чигээрээ л өөрчлөлтгүй байх юм шиг санагдана.

Гэтэл хэн нэгэн хүн байшингаас гарч үүдний довжоон дээр зогссон нь арав хоногийн өмнө Москвагаас ирсэн энгийнээр ердөө л Саша гэж дууддаг Александр Тимофеич ажээ. Урьд өмнө өглөг авахаар эмээ ээжид нь түүний холын хамаатан Марья Петровна гэгч намхан туранхай, эмгэг хуучтай, хоосорч ядуурсан тайжийн бэлэвсэн гэргий үе үе ирдэг байсан юм. Тэр авгай Саша гэдэг хүүтэй байжээ. Тэр хүүг сайн зураач гэцгээдэг байв. Ээж нь нас барсны дараа эмээ ээж хойт намны буян бодож түүнийг Москва руу Комиссаровын сургуульд илгээсэн нь хоёр гурван жилийн дараа дүрслэх урлагийн сургуульд шилжин тэнд бараг арван таван жил болоод уран барилгын ангийг арайхийж төгсгөсөн боловч уран барилгын ажил хийсэнгүй, харин Москвагийн чулуун баярын нээгн хэвлэлд албан хааха болж эмгэг өвчинтэй тэр залуу амар тэнхрэхээр жил бүрийн зун эмээ ээж рүү ирдэг байлаа.

Одоо тэр урт хормойт цамцаа товчилж шуумг араа элэгдэн хуучирсан бүдүүн олсон давуу өмд өмсжээ. Цамцаа индүүдээгүй, нэг үгээр хэлэхэд тэр залуу өнгө зүсээ алджээ. Дүрлэг½р нүдтэй, урт нарийхан хуруутай, сахалтай бараан царайтай тэр залуу их туранхай хэр нь аятайхан царай зүстэй ажээ. Тэр Шуминыхантай ах дүү шиг ижил дасал болоод тэднийд яг гэртээ байдаг шиг байж түүний суудаг өрөөгий нь аль хэзээнээс эхлэн Сашагийн өрөө гэдэг болжээ.

Тэр үүдний довжоон дээр зогсож бай£аад Надяг үзэнгүүт дөхөж ирээд:

-Танай энд чинь сайхан байнаа гэж хэлэв.
-Чухам сайхан шүү. Та энд намар болтол баймаар юм даа.
-Тэгэх л болж байх шив дээ. Ер нь есөн сар хүртэл би танай энд байх биз дээ гэж залуу хэлээд учир шалтгаангүй инээснээ зэрэгцэн суув.
-Харин би энд суугаад ээжийг харахад их залуухан юм шиг байна гэж Надя хэлээд
Ээжид сул тал бий боловч ер бишийн бүсгүй юм шүү гэж нэмж хэлэв.

-Тийм ээ, сайн хүн… Ээж чинь мэдээжээр өөрийнхөөрөө их аятайхан, сайн эмэгтэй байгаа юм…Гэхдээ юу гэж хэлмээр юм бэ дээ? Намайг өнөө өглөө эрт танай гал тогооны газар ороход дөрвөн зарц ор байхгүй, хөнжил дэвсгэрийн орондуранхай тасархай, даавуу шаавуу дэвсэж нөмрөөд шалан дээр унтаж байх юм. Тэнд муухай үнэртэж, бас бясаа, жоом гүйлдэж байна… Хорин жилийн өмнө байснаас өөрчлөгдсөн юм юу ч алга. Эмээ бол эмээ шүү дээ. Харин ээж чинь францаар ярьдаг, жүжигт ч тоглодог хүн, юмыг ухаарч болмоорсон гэж Саша хэлэв.

Саша юм ярихдаа нөгөө хүнийхээ урьдаа схоёр нарийн урт хуруугаараа гозойлгодог зантай.

-Дасаагүйгээс болоод энд надад эвгүй байна. Хэн ч юу ч хийхгүй байна. Ээж чинь ямар нэгэн гүн ахайтан шиг өдөржин зугаална. Эмээ ч юм хийхгүй юм, та ч бас адилхан. Танд сүй тавьсан Андрей Андреич ч ажилгүй амьтан гэж тэр үргэлжлүүлэн ярина.

Үүнийг Надя ноднин, магадгүй уржнан ч сонсож байсан, Сашаг өөрөөр ухаарахгүй гэдгийг ч мэдэж байлаа. Урьд өмнө ийм яриа түүний инээдийг хүргэдэг байсан бол одоо харин харамсал төрүүлэх ажээ.

-Аль хэзээнээс хойш ийм байсан юм. Та ямар нэгэн шинэ зүйл сэдэж олдогсон ч болоосой доо гэж Надя босонгуут өгүүлэв.

Залуу инээгээд мөн босч хоёулаа байшин руу явлаа. Өндөр гуалиг тэр бүсгүй залуугийн дэргэд чийрэг, гоё ганган юм шиг санагдана. Үүнийгээ тэр өөрөө мэдсэн нь эвгүй юм шиг болж залууг өрөвдөв.

-Та дэндүү илүү юм ярих юм. Та саяхан миний Андрейг мэдэхгүй мөртлөө түүний тухай ярилаа гэж Надя хэлэв.
-Миний Андрей гэнээ? Таны Андрейг бурхан өршөөг! Харин таны залуу нас л харамсалтай байна.

Тэднийг танхимд ороход бүгдээрээ оройн хоол идэхээр сууцгаасан байлаа. Гэр орноороо эмээ гэж дууддаг өтгөн хөмсөгтэй, уруул дээгүүрээ үстэй, бүдүүн тарган царай муутай эмээ , ээж чанга чанга ярина. Түүний дууны өнгө аяс, ярианы төрх байдлаас ажвал энэ гэрт л ах зах нь аяндаа илэрхий ажээ… Тэр авгай яармагт худалдааны мухлагууд, өдий төдий багана цэцэрлэг бүхий хуучин цагийн байшинтай боловч бурхан түүнийг хоосрон ядуурахаас аврахыг гуйж өглөө болгон мөргөл хийхдээ дандаа уйлдаг ажээ. Цайвар шаргал үстэй, жавхаатай, нүдний хавчдаг шилтэй, хуруу бүрдээ алмаасан шигтгээ бүхий бөгж зүүсэн эмээгийн бэр, Надягийн ээж Нина Ивановна, ямар нэгэн инээдтэй юм ярих гэж байгаа юм шиг дүр үзүүлсэн шүдгүй туранхай Андрей лам, долгиотсон халимагтай, жүжигчин юмуу, зураачинтай төстэй тарган, царайлаг, Надягийн сүйт хүн Андрей Андреич гурав гипнозийн тухай ярилцана.

-Чи долоо хоногийн дотор л засарна, ганцхан ахиу шиг идэж бай. Чи юу шиг болсноо хар! Чи бүр хэцүүдэж орхиж. Яг л тэнүүлч хүүхэд шиг болж шүү дээ гэж эмээ Сашад хэлэв.
-Эцгийн буян хишгийг утга учиргүй бүрэлгэж үрсэн гайхал… гэж Андрей инээмсэглэн залхуутай өгүүлэв. Андрей Анреич эцгийнхээ мөрийг илж:
-Би аавдаа хайртай, их сайн хөгшин байгаа юм гэж хэллээ.

Бүгд чимээгүй болтол Саша гэнэт инээн амны алчуураар амаа таглав.

-Та чинь гипнозод итгэж байх шив дээ? Гэж Нина Ивановчагаас Андрей лам асуувал:
-Итгэдэг гэж мэдээжээр би батлан хэлж чадахгүй боловч байгалийн олон юм нууц ойлгогдохгүй хэвээрээ байгааг ухаарах хэрэгтэй гэж Нина Ивановна царайгаа төв болгон хэллээ.
-Сүсэг бишрэл нь нууц зүйлийг улам багасгасаар байна гэж би өөрийн зүгээс нэмж хэлэх ёстой боловч би таны хэлснийг бүрэн зөвшөөрч байна.

Хоол болж том тарган цацагт хяруулын мах идэв. Андрей, Нина Ивановна хоёр үргэлжлэн ярилцсаар байв. Нина Ивановнагийн хуруунуудад алмаас гялалзсахын хамт нүдэнд нь нулимс гүйлгэнэв. Түүний сэтгэл хөдөлжээ.

-Би тантай маргахыг хүсэхгүй ч гэсэн амьдралд шийдвэрлэгдээгүй таавар өдий төдий байгааг та зөвшөөрөх ёстой гэж тэр өгүүлэв.
-Ганц ч байхгүй гэдгийг зоригтой хэлж болно.

Оройн хоолны дараа Андрей Андреич хийл хөгжмөөр тоглож Нина Ивановна баян хуураар түүнтэй хоршив. Андрей Андреич их сургуулийн хэл бичгийн ангийн арван жилийн өмнө төгсгөсөн боловч хаана ч албан хаадаггүй, тодорхой жилгүй, зөвхөн сайн санааны үүднээс хааяа хааяа концертод оролцдог болохоор хот даяар түүнийг жүжигчин гэлцдэг юм.

Андрей Андреичийг тоглож байхад бусад нь чимээгүй сонсоно. Ширээн дээр цайтай халуун тогоо чимээгүйхэн буцалж ганц Саша цай ууж сууна. Арван хоёр цагийн хэрд хийлийн чавхдас гэнэт тасарснаар бүгд инээлдэн тарцгааж эхлэв.

Надя сүйт хүнээ үдэж гаргаад ээжтэйгээ хамт суудаг (эмээ ээж дор давхарт байдаг юм) дээд давхарт гарлаа. Дээд талын танхимд гэрлийг унтрааж эхэлсэн боловч Саша цай ууж суусаар байв. Тэр москвагийнхны заншлаар нэг суурин дээр зургаа долоон аяга цай тухтайхан уудаг билээ. Надяг хувцсаа тайлан орондоо орж хэвтсэний дараа доод давхраас зарц нарын юмаа хурааж янзлах, эмээ ээжийн уурлах нь удаан сонсогдсоны дараа дуу шуугиан намдаж зөвхөн Сашагийн өрөөндөө ханиалгах нь доод давхраас үе үе сонсогдоно.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button