Оддын баримт

Эхээс төрөхөөсөө л ”ОД” байсан мэт эмэгтэй Idol-ууд

  • Үргэлж дурдагддаг анхны эмэгтэй IDOL бол IZ * ONE-ийн макнае, Jang Wonyoung.

Jang Wonyoung анх “Produce 48” нэвтрүүлгийн оролцогч гэдгээрээ нэрээ дуурсгаж, финалд эхний байранд шалгарч байжээ. IDOL нь гайхамшигтай сайхан төрх, авьяас чадвараараа алдар хүндийг олж авсан … мөн тэрээр IZ * ONE-ийн төв хүчин зүйл болж дебют хийхдээ дөнгөж 14 настай байжээ.

Гоёмсог царай, загвар өмсөгчтэй адил өндөр биетэй гэдгээрээ алдартай Wonyoung (одоо 16 настай) тоглолтоо хийж байхдаа маш их  анхаарлыг татдаг. Тайз түүнд дурлачихсан юм шиг л гайхалтай зохьчиж чаддаг.

  • “The NaTion Little sister” IU нь  төрөлхийн од болж төрсөн хүнээр мөн нэрлэгджээ. IU 2008 онд дэбютээ хийсэн боловч 2010 онд “Good Day” дуугаараа алдаршиж, өндөр хоолойны цар хүрээгээрээ гайхуулж шуугиан тарьж байв.

Тэрээр одоо дуучин, ая зохиогч төдийгүй жүжигчний дүрээр гялалзаж байгаа бөгөөд “Scarlet Heart Ryeo: Moon Lovers”, “Hotel del Luna”, “My Mister” зэрэг хит драмад тогложээ.

IU нь Өмнөд Солонгосын уг салбартаа  нэр хүндтэй гэдэгт үгүйсгэж чадахгүй бөгөөд түүнийг зогсоох хүчин зүйл юу ч байхгүй мэт.

  • Кпопын хоёр дахь үеийн охидын хамтлагийн домогт гишүүн гэгддэг Taeyeon-ийг од болж төрсөн гэдэгт мөн маргахгүй биз . Тэрээр 2008 онд Girls ‘Generation-ийн удирдагчаар анхныхаа тоглолтыг хийж, багаа оргилд хүргэсэн.

Тэрээр 2015 онд “I” дуугаараа гоцлол дуучнаар оролцож, Солонгос дахь бүх томоохон хөгжмийн чартуудыг шууруулж байжээ.

Дэбют хийснээсээ хойш 13 жилийн дараа Taeyeon одоо хүртэл нэрээрээ алдаршсан хэвээр байна

Солонгосын интернет хэрэглэгчдийн дурдсан эцсийн эмэгтэй од бол Red Velvet-ийн өөрийн Seulgi юм!

  • Seulgi-ийн  уг салбар дахь амьдрал 2007 онд SM Entertainment-ийн Saturday auditions нээлттэй шалгаруулалтад тэнцсэнээр эхэлсэн. Түүнийг 2013 онд SM Rookies-ийн гишүүнээр олон нийтэд танилцуулсан.

Тэрээр f (x)-т  дебют хийх боломжоо алдаж, хүнд хэцүү бэлтгэлийн үеийг долоон жилийн турш туулсан боловч эцэст нь 2014 онд Red Velvet-т анхны тоглолтоо хийжээ!

Жил бүр Seulgi дуулах, бүжиглэх ур чадвараа дээшлүүлж, одоо Red Velvet-ийн хөзрийн тамгын гишүүн гэж магтдаг. Хамтлагийн гол бүжигчний хувьд Seulgi тайзан дээр гэрэлтдэг. Тэрээр гайхалтай дуулах  хоолойгоороо  маш алдартай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button