Сонин содон

Адал явдалт кинонд шуугиулах 6 К-поп IDOL-ууд…

Жүжиглэх салбарт шилжиж магадгүй IDOL-ууд нь уран бүтээлч хүн уран бүтээлийнхээ цар хүрээг өргөжүүлэх шинэ чиглэл, боломжийг эрэлхийлж байгаагийн илэрхийлэл. Бодит байдал дээр К-Поп бидэнд хэд хэдэн туйлын авъяаслаг жүжигчдийг өгсөн бөгөөд тэд жүжиглэлтийг сонгоогүй бол үнэхээр харамсалтай байх байсан ч юм шиг.  ZE: A-ийн Park Hyungsik, Im Siwan, 2 PM-ийн Junho, Taecyeon, EXO-ийн D.O, Hello Venus-ийн Kwon Nara, Girl’s Day-ийн Hyeri, BTOB-ийн Sungjae гэх мэт одод яг одоо энэ салбарын бараг л шилдэг жүжигчид…

 Гэсэн хэдий ч фенүүд нь хөгжмөөс гадна жүжигчний карьераа эхлээсэй гэж хүсдэг хэд хэдэн K-Pop IDOL-ууд байдаг. Ихэнхи хүмүүс уг оддыг BTS-ийн Jin эсвэл NCT-ийн Jaehyun гэх мэт романтик, ханхүүгийн дүрээр төсөөлдөг бол, адал явдалт жүжигчилсэн дүрд төгс тохирох 6 K-Pop оддыг ийнхүү танилцуулж байна!

NU’EST Baekho

Мэдээжийн хэрэг, Baekho зан авирын хувьд романтик дүр төрх, төгс галбиртай. Түүний дур булаам хэрнээ хатуу ширүүн төрх нь гол дүрийн баатар  дэлхийг аврах үүргийг нуруун дээрээ үүрсэн хүүрнэлд маш сайн тохирч болно. Хэрэв Avengers-ын Солонгос хувилбар байсан бол Бэкхо мэдээж Тор байх байсан. Түүнийг бас урт шаргал үстэй харах нь туйлын их догдлуулам!

BLACKPINK Lisa

Лиза бол шаламгай бөгөөд хүчтэй, галзуурмаар уян хатан , шинэ зүйлийг туршиж үзэхээс эмээдэггүй тул түүнийг тулаант кинонд гайхалтай нэр дэвшигч болгож өгдөг байна. Түүнийг нууц агент, тагнуулчийн дүрээр төсөөлөхөд хялбар байдаг бөгөөд түүний хоёрдмол байдал нь бүрэн хэмжээгээр харагдана. Lisa мөн уг тал дээр асуудалгүй тул уг дүрээр ирвэл төгс байх болно.

NCT Yuta

NCT нь бүх K-Pop-ийн хамгийн шинэлэг ойлголтуудыг агуулдаг дуунуудтай .. Юта нь эрт дээр үеийн дайчин эрийн манга цуврал дээр гардаг шиг дүр төрхтөй . Юта-гийн нүдэндээ гал цогтой дүрүүдэд зориулсан хэсэг ч клипүүдэд бий . Тулаант, ялангуяа дундад зууны үеийн кинонууд Юта-гийн хувьд хамгийн тохиромжтой дүр байх болно.

BTS RM

Хүн бүр BTS World-д тоглож байсан RM-ийн ‘Another Story’ мөрдөгч байсан нууцлаг залуугын дүрийг санаж байгаа байгаа байх. Төсөөллийн үрийг шүтэн бишрэгчдийн оюун ухаанд болгоомжтой гэгч нь  байрлуулсан гэмээр гайхалтай харагдсан тэгвэл яаг тэр дүрээрээ кинонд тоглвол эсвэл тулаантай киноны дүрээр гарж ирвэл  үнэхээр төгс байх болно.

Jackson Wang

Жексон Вангийн клипүүд яг л адилхан мини кинонууд бөгөөд тэрээр Marvel-ийн хамгийн их хүлээлт үүсгээд буй ‘Шан-Чи ба Арван Бөгжний Домог’ киноны OST-д хувь нэмрээ оруулж байгаа сурагтай. 2015 онд RM-ийн ‘Fantastic’ дуу Marvel-ийн ‘Fantastic Four’ дээр гарсан. Жэксон Ванг  ийнхүү адал явдалт кинонууд бүр төгс зохицол мөн хүлээлт бидэнд үүсгээд байгаа юм.

ITZY Ryujin

ITZY-ийн Рюүжинд бол баатрын бүх шинж чанарууд бий! Зоригтой байхаас эхлээд найдвартай, халамжтай, хамгаалалт өндөртөй байхаар төрлийн… биднийг гайхшруулах баатар.  JYP Suzy-г бидэнд кино урлагаар харуулсан тул бид Ryujin-ийг дараагийнх гэж найдхад гэмгүй.

Related Articles

3 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button