Кино урлагСонин содон

Crash landing on you киног үзсэнээсээ болж ял авхаар болоод байна

Гукмин Илбогийн мэдээлснээр Хойд Солонгосын 10,000 оюутан саяхан Өмнөд Солонгосын киног нууцаар үзсэнийхээ төлөө хоригдох ял авхаар болоод байна гэнэ. Саяхан тэд өөрсдийгөө илчилсэн байна. Ягаад гэвэл хэрэв хэн нэгэн баригдвал энэ нь Хойд Солонгост ноцтой зөрчил болж байгаа тул эдгээр оюутнууд шийтгэлийг хөнгөвчлөх үүднээс өөрсдийгөө илчилж байна.

Мэдээлэгчийн хэлснээр 10,000 орчим оюутан хориотой контент үзсэнийхээ төлөө өөрсдийгөө мэдэгдсэн байна. Мөн ойролцоогоор 5000 орчим DVD тоглуулагчийг оруулжээ.

Тэдний гол өөрсдийгөөө илчилсэн хүчин зүйл нь хөнгөн шийтгэл оногдуулахын тулд Нийгмийн аюулгүй байдлын төв, цагдаагийн газарт буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч болно. Хэрэв хэн нэгэн нь санаадгүйгээсээ болод баригдсан бол шийтгэл нь хүнд байдаг байна.

Өмнөд Солонгосоос контент үзсэн эсвэл Өмнөд Солонгосын зураг, ном үзсэн хүмүүст 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноож болно. Хэрэв Өмнөд Солонгос хэлийг хэрэглэвэл 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногуулдаг байна.

Хойд Солонгос иргэдийнхээ хэрэглэдэг контентыг үргэлж хянаж цагддаг гэдгээрээ алдартай. Тэд Өмнөд Солонгосын контентыг тарааж, үзэхийг хатуу хориглодог. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Хойд Солонгост байгаа залуучуудын энгийн даашинзтай хүртэл хатуу тэмцэж эхэлсэн гэдэг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button