Мэдээ мэдээлэл

Энэтхэгээс ирсэн иргэдийг 5 жил хорихоор шийтгэнэ…

Австрали улсын Засгийн газар COVID-19 гамшигт хүнд нэрвэгдсэн Энэтхэг улсаас эх орондоо буцаж ирэхийг оролдсон иргэдэд ийнхүү шийдэл гаргасан байна. Тодруулбал, Австралид ямар нэг замаар буцаж ирэхийг оролдсон хүн бүрт 66 мянган австрали долларын торгууль оноох эсвэл тав хүртэл жил хорихоор болсон байна. Энэ нь тус улсын Био аюулгүй байдлын хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тайлбарлажээ.

Хэрэв улс орныхоо био аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан гэж үзвэл дээрх хоёр үр дагварыг давхар оногдуулах юм байна. Энэ журам ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх гэнэ. Уг журам сүүлийн 14 хоногийн дотор ямар нэг байдлаар Энэтхэг улсад байсан, дамжсан иргэдэд хамаарах аж.

Тус улс нь энэ долоо хоногийн эхээр Энэтхэгээс иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэг болон ердийн нислэгийг тавдугаар сарын дунд хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэтхэгт өдгөө Австралийн 9000 гаруй иргэн байгаагаас 650 нь эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа ажээ.

Энэ шийдвэрийг гаргахад хэцүү байсан ч нийт австраличуудын эрүүл мэндийг хамгаалах, цар тахлыг хяналтаасаа алдахгүй байхын тулд өөр сонголт байгаагүйг тус улсын Эрүүл мэндийн сайд Грэг Хант мэдэгдсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button