Сонин содон

Мэс заслын эмч нарын сонгосон төгс царайтай 6 IDOL-ууд…

“Төгс царайтай” жагсаалт хаа сайгүй л гарж байдаг бөгөөд сонгосон хүмүүүсээсээ хамаараад өөр өөр байдаг. TMI News-ийн өмнөх дугаарт гоо сайхны мэс засалчид “төгс царайтай” гэж дүгнэсэн 6 эмэгтэй оддыг ийнхүү нэрлэснийг та бүхэнд хүргэж байна.

Yoona (Girls’ Generation)

Манай жагсаалтаас хамгийн эхэнд  охидын анхны хамтлагын гишүүн болох Yoona орсон байна. Тэрбээр том алаг нүд, төгс нүүрний хэлбэрээрээ Өмнөд Солонгосын шилдэг гоо бүсгүйчүүдийн нэг болжээ. Түүнийг уг салбарт 14 жил ажиллаж байгаа ч төгс дүр төрхийг нь өнөөдрийг хүртэл ярьсаар байгаа бөгөөд , хэзээ ч зогсохгүй бололтойдог шүү.

Jennie (BLACKPINK)

Энэ жагсаалтын дараагийн орсон од бол  BLACKPINK-ийн гишүүн Женни юм. Женни Yoona-оос тэс өөр гоо үзэсгэлэнг гаргаж байгаа бол BLACKPINK гишүүн маань мөн гадаад төрхөөрөө үндэстний хамгийн халуухан “it” охидын нэг болжээ. Түүний муур шиг хэлбэртэй нүд, өхөөрдөм хацар нь олон эмэгтэйчүүдийн атаархдаг болсон царай болжээ. Улс орон даяар эмэгтэйчүүд гоо сайханы мэс заслын урам зориг болгон Женнигийн зургийг авчирч адилхан болохыг хүсдэгийг солонгосын мэс засалчид бүгд хүлээн зөвшөөрчээ.

Irene (Red Velvet)

3 дугаарт  Red Velvet хамтлагийн Irine-с өөр хэн ч уг байрыг эзлэж чадахгүй мэт. Энэ үзэсгэлэнт охидын хамтлагийн гишүүнгүйгээр энэ жагсаалт бүрэн гүйцэд хийгдэхгүй байсан байх. Irene дебют хийхээсээ өмнө л бүх нүүрнийхээ төгс харьцаагаар од болж байсан байна. Түүний анхны үзэсгэлэнт төрх нь Red Velvet-ийн алдар нэрээс өмнө ийнхүү хүн бүрийг цочирдуулж байжээ. Женнитэй адил Irene бол олон эмэгтэйчүүдийн гоо сайхны мэс засал хийлгэхийг хүсүүлэх өөр нэгэн гоо үзэсгэлэнгээр тодоржээ.

Suzy

Suzy  “төгс нүүр царай” -ны тухай ярихад заавал орох ёстой Idol билээ. Yoona-ийн мөрөөр Suzy дебют хийснээсээ хойш нэг их удалгүй Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг болжээ. Охидын хамтлагийн гишүүн асан нь гэнэн боловч гайхалтай төрхөөрөө олны анхаарлыг татав. Suzy-ийн төгс гоо үзэсгэлэнг зөвхөн гоо сайхны мэс засалчид төдийгүй дэлхийн олон орны фэнүүд нь байнга шагширдаг байна.

Oh Yeon Seo

Жүжигчин Oh Yeon Seo энэхүү жагсаалтын 5-р байранд оржээ. Жүжигчин бүсгүйн нүүрний тэгш хэм, мөн төгс нүүрний хэлбэрүүд нь түүнийг Өмнөд Солонгосын “төгс нүүр царай”жагсаалтанд хангалттай оруулхаарыг гоо сайхны мэс засалчид хүлээн зөвшөөрсөн юм. Жүжигчин эмэгтэй гайхалтай дүр төрхөөрөө алдартай болох нь тийм ч хэцүү биш байсан тул түүнийг дэлгэцэнээ хэн ч муугаар хэлж зүрхэлдэггүй гэнэ шүү.

Jang Wonyoung

Хамгийн сүүлд, гэхдээ хамгийн чухал нь энэ жагсаалтын макнае болох Jang Wonyoung юм. Одоо IZ * ONE-ийн гишүүн асан энэ бүсгүй зөвхөн төгс дүр төрхөөрөө биш бас биеийн төгс харьцаагаараа байнга шуугиулдаг. Түүний төгс төгөлдөр байдал дангаараа цочирдмоор байгаа бол охидын хамтлагийн гишүүн дөнгөж 16 настай нь бүр цочирдмоор… Jang Wonyoung нь Produce 48 дээр гарсныхаа дараа K-Pop тайзнаа маш их шуугиан тарьсан. Бараг 100 эмэгтэй сургагчдаас Jang Wonyoung визуал дүрсийнхээ ачаар # 1-д сонгогдсон тул энэ уг залуу Idol  энэ жагсаалтанд орсон нь гайхах зүйлгүй.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button