Сонин содон

BTS хамтлаг болон Justin Bieber нар шинэ дуу гаргахаар болсон уу …

Page Six-ийн 4-р сарын 29-ний (EST) тусгай тайланд дурдсанаар BTS, Жастин Бибер нар хамтын уран бүтээл дээрээ ажиллаж байж магадгүй гэсэн нь шуугиулаад байгаа билээ.

Нэг эх сурвалж Page Six-т “Тэд цаг заваа гаргаж, чанартай уран бүтээлийг бид нарт хүргэх гэж байна” гэж мэдээлсэн байна.  Энэ шинэ уран бүтээл  нь энэ оны 3-р сараас ажиллаж эхэлсэн  Жастин Биберийн ‘Шударга ёс’  альбумны нэг хэсэг болж магадгүй гэж таамаглаж байгаагаа ч мөн нуулгүй хэлсэн байна.

 Уг хамтын уран бүтээл гарвал Army-нууд болон Beliebers-ын хувьд тэд хамгийн их шүтэн бишрэгчтэй гэж хэлж болохуйц том хамтлаг,  дуучид… Тиймээс үнэхээр л үзүүштэй хит дуу болж чадах байх.

Хамтарсан трекийн тухай мэдээ хараахан батлагдаагүй байгаа хэдий ч ийм төсөл хэрэгжих төлөвийг фэнүүд нь хэзээ нэгэн цагт угаасаа гарна хэмээн хүлээж эхлэж ээ…

Үүний зэрэгцээ, HYBE Labels болон Ithaca Holdings компаниуд саяхан нэгдэж, BTS, Justin Bieber, мөн Ariana Grande, Demi Lovato, J Balvin зэрэг бусад одуудтай хамтран ажиллах шинэ боломжуудыг нээсэн гэж үзэж байна.

BTS хамтлагын хувьд тэд улам  улам өсөн дэвжсээр дэлхий дахины од болсон билээ. Тэгвэл энэ нь тэд гадаадын , өөр орнуудын алдартай дуучидтай хамтрахгүй гэх шалтаг байхгүй болж байгаагын шинж.

Уг яригдаж байгаа шинж цомогын асуудал бол тэхдээ ердөө цуурхал төдий байгаа ч хэн мэдхэв нэг л өдөр тэд хамтын уран бүтээл гаргаад ирвэл таньд ямар санагдах уу ? Мэдээж тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт найдаж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button