Сонин содон

Өсвөр насны Jungkook-ын хийхыг хүсдэг байсан зүйлс… Бүгд биелсэн

Тэр том мөрөөдөлдөө хүрч, жижиг мөрөөдөлдөө ч мөн адил ийн хүрсэн…

BTS‘-ийн Jungkook оюун санаагаа төвлөрүүлэх л юм бол түүний том, жижиг гэлтгүй мөрөөдөлдөө хүрэхэд юу ч саад болж чадахгүй.

Долоон жилийн өмнө Jungkook өсч томрохыг тэсэн ядан хүлээж байсан өсвөр насны цоо шинэхэн од байв. 2014 оны Америкийн Hustle Life реалити шоуны зураг авалтын үеэр тэрээр өсч том болохоороо хийх , мөрөөдөж байсан бүх зүйлийнхээ талаар ийнхүү ярьжээ.

Нэгдүгээрт, тэрээр насанд хүрэхийг хүсч, гишүүд, ажилтнууд нь компанийнхаа уулзалт зэрэг дээр уухыг хүссэн байна. Тэр үед Jungkook ажилтнууд нь  түүнээс болж уудаггүй , яагаад гэвэл Jungkook жоохон болохоор гэж хэлж байсан.

Тэрээр зөвхөн өөртөө болон гишүүддээ зориулан үдэшлэг зохиохыг мөрөөддөг байв.

Дараагын түүний хүсэл нь  жолоо барьж сурахыг хүсч байгаагаа хэлэв.

Түүний насанд хүрсний дараахь гуравдахь хүсэл? Шивээс! Жунгукийг ингэж хэлсний дараа Suga хүрч ирээд түүнд Эцсийн эцэст фенүүд нь юу гэж хэлэх бол гэсэн асуулт тавьжээ.  Хариуд нь Jungkook ARMY нар надад хайртай би ч тэдэнд хайртай тэхээр хамаагүй гэж хэлж байжээ.

2019 онд Jungkook Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд фенүүдийн олж мэдсэн нь тэр гар нь дээрээ  шивээстэй ирсэн бөгөөд хуурамч биш байжээ! Түүний шуугиан тарьсан шивээс нь “АРМИ” гэж бичсэн шивээс байдаг бөгөөд  шүтэн бишрэгчид нь маш их дуртай байдаг ажээ.

Тэр хэдэн жилийн дараа хүсэж байсан жолооны үнэмлэх ээ ч авч , мөн хамтлагын гишүүдээрээ назгай сайхан үдэшлэг  ч хэд хэдийг хийгээд амжсан билээ. Түүнд одоо хүсэж буй зүйл юу бол ?…

Related Articles

81 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button