Сонин содон

Өөрсдөөс нь илүү алдартай тэжээвэр амьтадтай IDOL-ууд…

Үслэг найзтай байх нь өдөр бүрийг илүү хөгжилтэй байлгадаг гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлж байгаа байх! Тэд  нэг цусны хамаатан биш боловч олон хүн гэрийн тэжээвэр амьтантай болох нь хүүхэдтэй адилхан гэж үздэг болсон цаг . Өхөөрдөм төрхөөрөө гэрийн тэжээвэр амьтад бидний стрессийг тайлж, амьдралдаа хөгжилтэй байлгахад маш их тусладаг.

Ийнхүү сэгсгэр найзууд нь бараг өөрсдөөс нь илүү од болсон IDOL-уудыг та бүхэнд танилцуулж байна.

BLACKPINK Rosé болон Hank

Хэнк бол яг одоо тайзан дээр байгаа мэт  хамгийн алдартай К-поп одын тэжээвэр амьтан. Розе нохойныхоо зургийг хувийн инстаграм хаягаараа хуваалцахаас огтхон ч цааргалдаггүй бөгөөд зөвхөн Хэнкийн зурагнуудад зориулж тусад нь хүртэл инстаграм хаяг нээсэн байна.

Тэр бол алдартай бяцхан зулзага. Түүний Instagram хаяг нь аль хэдийн 1.8 сая дагагчтай болжээ!

Хэнк маш их алдартай тул Ив Сен Лоран түүнд зориулж нохойны цүнх, хоолны аяга хүртэл илгээж бэлэглэж байжээ!  Rose тайз нь дээр гарж байхдаа хүртэл өхөөрдөм тэжээвэр амьтанаа дагуулж маш тухтай явдаг байна.

BTS хамтлагийн RM болон Rapmon

Рапмон бол РМ-ийн тэжээвэр нохой. Нохойг анх 2013 онд ARMY-ууддаа Twitter хуудсаар дамжуулан танилцуулж байсан бөгөөд эрэгтэй idol нь BTS-ийн Twitter хаяганд нохойныхоо зургийг хуваалцахаас зайлсхийсэнгүй! Рапмон нь РМ-ийн тайзны хуучин нэр Рэп Мангасны нэрээр нэрлэгдсэн бөгөөд Америкийн цагаан арьст Эскимо үүлдвэрийн нохой билээ.

Тэрээр Р.М.-ийн эцэг эхтэй хамт амьдардаг бөгөөд R.M-ын охин дүүгээр асаруулж халамжлуулдаг байна. RM нохой дээрээ мөн  байнга зочилдог, тэр ч байтугай цаг зав гарвал нохой руугаа яарч алга болдог гэнэ шүү. Мөн түүндээ маш олон хоногыг зарцуулдаг байна.

Girls’ Generation хамтлагийн Taeyeon болон Zero

Taeyeon бол саарал пуделийн бахархалтай эзэн түүнийгээ Zero гэж нэрлэжээ! Дэлхийд алдартай Idol-ын маань нохой нь зулзага хэвээрээ тул олонд эгдүүтэй байдлаараа танигдсан. Түүнийг Taeyeon-ийн реалити цувралын оддын нэг болох “Petitonist Taengoo” Taeyeon, Zero нар бусад одод болон тэдний тэжээвэр амьтадтай уулздаг шоу нэвтрүүлэгээр анх гаргаж байсан байна. Нэмж дурдахад уг нохойг SM Entertainment-ийн ажилтан ч гэж хүлээн зөвшөөрдөг байна шүү.

Zero нь бас тэрбумтан болсон цорын ганц нохой байж магадгүй юм. 2020 онд Өмнөд Солонгосын SPAO FRIEN: DS хувцасны цувралыг Zero-той хамтран гаргасан. Hankyung Economy-ийн тайланд дурдсанаар уг цуврал нэг тэрбум гаруй вонын бараа борлуулсан байна!

MAMAMOO хамтлагийн Moonbyul болон Daebak, Haengwoon, Kunkang,  Janggu нар…

MOOMOO-ийн хувьд Daebak, Haengwoon, Kunkang нар аль хэдийн олны танил тэжээвэр амьтад болжээ. Гурван corgis үүлдэрийн нохой нь ихэвчлэн Moonbyul-ийн влогууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарсаар л байдаг . Гурван нохой өмнө нь Moonbyul-тай “Idol Star Athletics тэмцээн” -д хүртэл оролцож байсан!

2020 оны 12-р сарын 20-нд өөр нэг гөлөг уг гэр бүлд нэмэгдсэн. Мунбюл Жангу хэмээх аврагч нохой үрчилж авсанаар… Хэдийгээр нохой нь хөгшин бөгөөд олон тооны эмнэлгийн тусламж шаардагдсан боловч Moonbyul нохойг өргөж аваад гэрийн тэжээвэр амьтанд зохих ёсоор нь амьдруулахаар шийдсэн байна. Үнэхээр халамжтай байгаа биз.

TWICE хамтлагийн  Momo болон  Boo , Dobby нар…

Boo бол Момогийн гэрийн тэжээвэр нохой бөгөөд түүнийг 2020 оны 5-р сарын 9-нд инстаграм дээр фэнүүддээ танилцуулжээ. Түүнээс хойш Момо олон тооны олон нийтийн мэдээллийн сувгуудаар Boo-г нийтэлж, Boo-г live-д хүртэл оруулжээ. Boo Момотой хамт TWICE-ийн дотуур байранд амьдардаг. Момогийн хамгийн дуртай дүр болох “Monsters Inc” хүүхэлдэйн киноноос санаа аван түүнд ийм нэр өгсөн байна.

Boo нь Добби хэмээх дүүтэй бөгөөд түүнийг Момо 2020 онд өргөж авсан юм. Нохойг анх 2020 оны 1-р сарын 15-нд фенүүддээ танилцуулжээ.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button