Сонин содон

Сайн жүжигчидээр зогсохгүй маш гайхалтай Захиралууд…

Олны анхаарлын төвд байх нь үүрдийнх биш бөгөөд янз бүрийн өөр замыг судлах нь уран бүтээлчдийн дунд түгээмэл байдаг.

Үзвэр үйлчилгээ бол төвөгтэй боловч өнгөлөг салбар … Гэхдээ эдгээр алдартнуудын амжилтыг үл харгалзан илүү их зүйлийн төлөө өөрсдийгөө зориулсаар байна.

Бусад уран бүтээлчид хоол хүнс, спорт, загвар, аялал жуулчлал гэх мэт зүйлийг сонирхдог боловч таны дуртай Солонгосын хэд хэдэн жүжигчид , хэдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснийг та мэдэх үү?

So Ji Sub

“Oh my venus” цувралын жүжигчин So Ji Sub  нь янз бүрийн романтик-инээдмийн олон ангит кинонд  дүр бүтээснээр олонд танигдсан  мөн 51К агентлагийн ард байрлах захирал…

Уг агентлаг нь маш их жүжигчдийг элсүүлэх бодолгүй , цөөхөн хүнтэй ​​агентлаг. Гэхдээ Солонгосын кино , цувралын салбар улам өргөжиж байгаа тул 51K одоо “Винчензо” -гийн од Ок Taecyeon, Lee Seung Woo, Cha Hak Yeon гэх мэт маш олон уран бүтээлчдийг агентлагтаа аваад байгаа юм байна.

So Ji Sub мэргэжлийн жүжигчин төдийгүй өөрийн компанийг маш сайн удирдах чадвартай багийн ахлагч !

Song Seung Hun

Солонгосын , “Dinner mate” жүжигчин Song Seung Hun мөн адил өөрийн агентлагийг байгуулан өөрийн цар хүрээгээ тэлэхээр шийджээ.

Тэрээр аль хэдийн өөрийн компаниа байгуулахаар төлөвлөж байхдаа Song Seung Hun нэгэн ярилцлагадаа “Агентлаг байгуулна гэдэг нь аав ээжгүй гэртээ ганцаараа байхтай адил юм. Маш их сандарч байгаа ч анх удаа дэбют хийснээсээ хойш ганцаараа өөрийнхөөрөө байгаадаа баяртай байна.’’ Хэмээжээ.

Тэрээр өөр зүйл хийхийг хүсдэг бусад хүмүүсийн адил эхэндээ санаа зовж байсан боловч “Black” star маань олон жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний эцэст өөрийн агентлагийг Better Entertainment нэртэйгээр байгуулж чаджээ.

Hyun Bin болон Shin Min Ah нар…

2012 онд эдгээр хоёр нэрт жүжигчид шинэ агентлагуудад элсэхийн оронд түншлэл  буюу хамтын гэрээ байгуулж, O & Entertainment-д байгуулсан байна. Гэхдээ O & Entertainment-тэй байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа “Crash Landing on You” жүжигчин VAST Entertainment-тай шинэ гэрээ байгуулахаар шийджээ.

Үүний зэрэгцээ Шин Мин Ах мөн зүрх сэтгэлээ дагаж, өмнөх найз залуу Ким Ву Биний агентлаг болох AM Entertainment компанитай дахин гэрээ байгуулжээ.

Kim Nam Gil

Энэ салбарт олон жил ажиллаад ” The Fiery Priest” цувралын  жүжигчин мөн өөрийн гэсэн энтертайнмент агентлаг байгуулахаар шийджээ.

Энэ 2021 оны эхээр Ким Нам Гил хэдийн Gilstory Entertainment-ийг үүсгэн байгуулсан нь батлагдсан билээ.

Олон жилийн турш уг салбарын ерөнхий агуулгыг үзэхэд Ким Нам Гил бол Солонгосын шоу бизнесийн салбарын дараагийн өсч буй од болох шинэ уран бүтээлчдийг дэмжих чадвартай гүйцэтгэх захирал хэдийнээ болсон байна.

Bae Yong Joon

К-драмаландын анхдагчдын нэг бол жүжигчин Бэ Ён Жун. Солонгосын асар их амжилтыг анхлан бүтээсэн К-драмын нэг болох “Өвлийн Соната” хэмээх гайхалтай цувралынхаа дараа Бэ Ён Жун ч бас салбартаа шинэ замналыг бий болгосон билээ.

Чухамдаа тэр бол алдартай, Өмнөд Солонгосын хамгийн том энтертайнмент компани болох KeyEast Entertainment-ийн ард ажилладаг хүмүүсийн нэг юм.

Одоо түүний компани “Жинхэнэ гоо үзэсгэлэн” киноны од Га Янг, Хван Ин Йеоп, Ву До Хван, Жо Бо Ах, Канг Ха На, Ким Се Хён гэх мэт одод ,чадварлаг уран бүтээлчдийг хариуцаж ажилладаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button