Мэдээ мэдээлэлСонин содон

НДШ таны гэр бүлийг хаустай болгож чадах уу ?

Бид нийгмийн даатгалыг төлөөд л байдаг гэвч энэ нь бидэнд юу өгж чадна гэж та бодож байсан бэ ? Насны эцэст тэтгэврийн хэдэн цаас уу ? эсвэл гайхалтай шинэ хаус уу ? энэ талаар Ч.Ганхуягын хэлсэн уг мэдээлэлийг та бүхэнд хүргэлээ.

Ч.Ганхуяг: Сар болгон таны цалингийн 1/3 буюу 1 сая төгрөгийн цалинтай хүнээс 300,000 төгрөгийг төр татдаг байх нь. Та 25 настай эрэгтэй хүн бол 35-40 жил тогтмол энэ мөнгийг суутгуулна аа гэсэн үг. Нийлбэр дүнгээрээ 144,000,000 төгрөг. Банкны хадгаламжийн хүүгээр бодвол бараг 500.0 сая төгрөг.


Монгол эрэгтэй хүний дундаж насыг 66 гэж үзэхэд 65-н насандаа тэтгэвэрт гараад 1 жилийн дараа талийгаад өгнө. Тэгвэл 30, 40 жил хуримтлуулсан мөнгө улсын орлого болж, түүгээр дарга нар гадаад дотоодод зугаалах нь байна. Хэрвээ та 65 хүрэлгүй нас өөд болсон бол мөн адил улсын орлого.
Мөнгөний хэрэгцээ гарвал та өөрийнхөө мөнгөнд гар хүрэх эрхгүй. Банкнаас өндөр хүүтэй зээлнэ. Зээлээ төлж чадахгүй унаад өгвөл таны үр хүүхэд өрийг төлөх ёстой болно.


40 жил цуглуулсан мөнгөнийхөө ядаж тал хувийг ардаа үлдэж байгаа гэрийнхэндээ өвлүүлж болохгүй. Яагаад гэдгийг хэн ч асуудаггүй. Угтаа бол энэ таны л мөнгө, төр засгаас 1 ч төгрөгийн оролцоогүй мөнгө.
Бид өөр өөрсдийнхөө төлөө дуугарахгүй, шаардахгүй, нэхэхгүй бол өөр хэн ч санаа зовохгүй.


НДШ-ын байгууллагын үзүүлж буй үйлчилгээ, ажилтангуудынх нь харилцаа, асуудал тодорхойлж буй байдал зэргийг нь бодохоор шимтгэл үнэхээр төлмөөргүй байна. Шимтгэл төлөгч нартаа боол мэт ханддаг нь бүр хэрээс хэтэрлээ. Эсрэгээрээ НДШ төлөгчийн эрх ашгийг дээд зэргээр хангах зүрх сэтгэлтэй баймаар юм.

Ийнхүү Ганхуягын хэлсэн үгнээс таньд нэг юм бодогдох байх цаашдаа үнэхээр төлөөд хэрэг ч байна уу үлдээж өвлүүлж чадахгүй зүйлийг гэсэн санаа гаргасан байна таны бодол юу вэ ?

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button