Сонин содон

Сүүлэрсэн нөхөртөө эм өгж … болгодог

Урд хөршийн цахим сүлжээгээр зарим эмэгтэйчүүд гэр бүлээс гадуур нууц харилцаа үүсгэсэн нөхрийнхөө хоолонд эм хийдэг талаар цуурч эхэлсэн байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн нөхрүүд ойролцоогоор хоёр долоо хоногийн турш хэн нэгэнтэй нөгөө ажилаа хийж чадахгүй болдог гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар WeChat сүлжээнд нэр нь үл мэдэгдэх нэгэн эмэгтэй онлайн худалдаачдаас эм худалдан авч, өөр эмэгтэйн араас явсан нөхрийнхөө хоолонд хийж хольсон тухайгаа бичсэн байв. Энэ нь ямар ч үнэр, амтгүй “diethylstilbestrol” гэх бодис бөгөөд тодорхой хугацаагаар сулрал үүсгэдэг нөлөөтэй гэнэ.

vҮүнийг туршсан олон эмэгтэй өөрсдийн нэрийг нууцалж, туршлагаа хуваалцсан байлаа. Ингэхдээ тэд үр дүн сайтай гэж үзэж байгаагаа нуулгүй, гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд ийм үйлдэл хийсэн учир олон нийтээс өөрсдийг нь буруутгахгүй байхыг хүссэн байна.

Энэ төрлийн худалдаа явуулдаг онлайн наймаачдаас сард хамгийн багадаа 100 орчим эхнэр дээрх эмийг тогтмол худалдаж авдаг гэжээ.

Эмийг хэрэглэсэн эрэгтэй ойролцоогоор 15-21 хоног ямар чадваргүй , хийх боломжгүй болдог аж. Олны дунд шуугиан тарьсан нийтлэлийн дараа ихэнх онлайн дэлгүүрүүд уг эмийг худалдаалахаа зогсоосон байна. Гэвч зарим хүмүүс нууцаар зарж, худалдан авсаар байж болзошгүй байгаа юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button