Сонин содон

Jessica Jung дүүгийнхээ таалагдаггүй зүйлийг ил болгосон нь анхаарал татжээ…

Жессика асуулт хариултанд хариулж эхлэхэд үдэшлэгийнх нь  уур амьсгал өөрчлөгдөжээ…

5-р сарын 12-нд Жессика Жунг өөрийн Youtube суваг дээрээ “Girls Wine Night Out” нэртэй видеог байрлуулж, загвар өмсөгч Айрин, дүү Кристал, түүний найз Янг нартай хэсэгхэн зуурд хөгжилдсөн байна.

Жессика тэдний энгийн үдэшлэгийн үеэр түүний олон нийтийн сүлжээн дэх фенүүдээс нь мэдэхийг хүссэн бүх зүйлээ асуухыг хүссэн байна. Хэдхэн минутын дотор түүнд маш олон асуултууд ирж утасыг нь зогсоо зайгүй дугаргаж , дүүргэжээ.

Тэгтэл нэг шүтэн бишрэгч нь “Надад дүү Кристалийнхаа талаар таалагддаггүй зүйлийг хэлээд өгөөч” гэж асуусан байна… Жессика эхлээд олон зүйл байдаг гэж хошигносон дараа хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаагаа хэлсэн байна.

Кристал надтай хамт у.удаггүй нь надад таалагддаггүй.

Jessica

Дараа нь Жессикагийн уйлж эхлэхийг хараад Кристал ичиж улайсан байна. Жессика  уйлангаа ‘’Бид хамт у.удаг төрлийн хүмүүс биш ” хэмээн нулимсаа арчив. Тэрбээр цааш нь ингэх нь илүү гүнзгий холбоо үүсгэдэг гэж тайлбарлав. Дараа нь Кристал энэ талаар санал бодлоо хуваалцахаар шийдэв.

Би ажилийн хамтрагчид , найз нөхөд гээд маш олон хүнтэй хамт гадуур гардаг гэвч гэр бүлийнхэн болохоор надад үнэхээр эвгүй байна. Тэгээд би тэгмээргүй байна аа гэж хэлэхэд тэр [Жессика] надад эгдүүцдэг. Мэдээжийн хэрэг, би санааг нь ойлгож ядаж нэг аяга хичээдэг ч тэр намайг хичээж байгааг ойлгодоггүй. Энэ нь намайг жаахан гунигтай болгосон…

Krystal

Гэсэн хэдий ч Жессика өөрийгөө  дүүгийнхээ өмнө хамгийн түрүүнд тавьдаг хүн гэдгээ мэдэрснээ хүлээн зөвшөөрөв. Тэрбээр Кристал үргэлж бусад хүмүүстэй дотно байдаг мөртлөө өөртөйн тийм дотно байдаггүйг хэлсэн байна. Тэрээр Кристалтай дотносох гэж л уг санлыг тавих болгондоо татгалзсан хариу авдаг талаараа мөн хэлсэн байна. Тэрнээс хойш дахиж хэзээ ч асуугаагүй гэдэгээ Жэссика хэлжээ.

Дараа нь тэр хоёр уур амьсгалаа өөрчлөх хэрэгтэй гэж шийдээд өөр тоглож эхэлсэн байна…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button