Кино урлаг

Бүх цаг үеийн хамгийн шилдэг Солонгос 10 кино…

Орчин үед Өмнөд Солонгосын кино урлаг дэлхийн зах зээл дээр нэлээд амжилттай түрэн орж ирж, олны таашаалд нийцээд байгаа билээ. Хэдийгээр кинонууд нь Америкийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, алдартай болж байгаа ч үнэнч кино фанатуудын хувьд Холливүүдээс гадна хийгдсэн кинонуудыг тийм ч их сонирхохгүй хэвээр байна. Гэхдээ дараах сайн хийгдсэн кинонуудыг бол аль болох үзэж, кино урлагийн шинэ уур амьсгал, өнгө төрхтэй танилцах хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ та Солонгос кино сонирхож эхэлж байгаа бол тус улсын хамгийн сайнд тооцогддог бүтээлүүдийг танилцуулж байна.

10.”I saw the devil”
Өмнөд Солонгосын онц сонирхолтой триллерүүдээрээ алдартай. Тус улсын кинонууд нь үзэхэд хэцүү зүйлсийг ч олон улсын үзэгчдэд холбож өгсөн байдаг. Гэхдээ мэдээж энэ киноноос илүү сонин хачин зүйлс гардаг кино байхгүй болов уу.

Ким Жи Вүний энэхүү гайхалтай триллер нь тусгай албаны ажилтан сүйт бүсгүйг нь хорвоог орхиход хүргэсэн хүний шийтгэлийг нь өгөхөөр зорьж буй тухай өгүүлдэг. Тус муур, хулгана болж буй тоглоомонд хоёр эрс үнэхээр cool; дүрүүд хэн нь илүү хүчтэйгээ үзэлцэнэ.

9.”Mother”
Найруулагч Бон Жүүн Хо нь ямар ч төрөл жанрын киног гайхалтай бүтээж чаддаг авъяастай нэгэн гэдэг нь түүний хийсэн кинонууд өөр хоорондоо маш ялгаатай, өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдгаас нь харагддаг. Тэрээр “Ээж” хэмээх кинондоо хамгийн гунигтай түүхийг харуулсан. Кинонд дунд эргэм насны эмэгтэйн сэтгэхүйн өөрчлөлттэй хүү нь өмгөөлж хэрэгт холбогдож буй тухай өгүүлнэ. Ээж нь хүүгээ ямар ч үнээр хамаагүй хамгаалахын тулд жинхэнэ буруутныг олох даалгавартай болно.

Жүүн Хогийн кинонууд нь эсрэг тэсрэг өнгө төрхийг гайхалтай эффект ашиглан маш оновчтойгоор чадварлаг гаргаж ирдгээрээ түүний авьяасыг илтгэдэг. Уг кино нь гэр бүлийн драма, триллер заримдаа татаж унам егөөдэл оруулж ирснээрээ онцлогтой. Эдгээрийг ингэж хослуулна гэдэг тийм ч хялбар зүйл биш ээ.

8.”Бусан хүрэх галт тэрэг” (Train to Busan)
Хоррор төрлийн маш сайн хийгдсэн кинонууд Солонгост олон байдаг бөгөөд сүүлийн үед гарсан энэхүү кино нь тус төрлийн кинонууд дундаа маш өндөр үнэлгээтэй байгаа.

Солонгос улс даяар учир нь үл мэдэгдэх гарахад тус улсын сүүлчийн аюулгүй газарт тооцогдох Бусан хүрэх галт тэргэнд суусан хэсэг бүлэг хүмүүс амь гарахын тулд тэмцэлдэнэ. Уг кинонд энэ төрлийн кинонуудад байдаг өнгө төрхөөс гадна зохиогчийн сайтар тунгаасан хэсгүүд, тэвчишгүй эргэлтүүд, гайхалтай адал явдалт хэсгүүд багтдаг. Ийм олон төрлийг багтааснаас гадна зарим хэсэгт нь тэр бүх замбараагүй байдлын дундуур сэтгэл хөдлөм сайхан сэтгэлтнүүд бас гарна.

7.”Цангаа” (Thirst)
“Бусан хүрэх галт тэрэг” кинотой ижил төрөлд хамаарах энэхүү кино нь энэ урсгалын уран бүтээлд шинэ уур амьсгалыг мөн оруулж өгсөн. Тус киногоороо найруулагч Парк Чан Вүүк дракула ертөнцөд орохыг эрмэлзсэн бөгөөд үүндээ ч хүрч тэс ондоо шинэ өнцгөөс харж хийсэн байна.

Кинонд хувирсан Католик номлогч найзынхаа эхнэрт алдарсан сэтгэлтэйгээ тэмцэж буй тухай гардаг. Ингээд хэлэхээр олон жил амьдрагч хайрын түүхийн тухай мелодрам шиг сонсогдож магадгүй ч аймшигийн кинонд дурлагсдыг баясгах нэлээн таны бодсноос тэс ондоо түүхийг өгүүлнэ.

6.”Мөрдөгч” (The Chaser)
Цуврал киллэртэй кинонд олон нийт дуртай байх хандлагатай ч мэдээж хүмүүсийн ерөөс тааварлаагүй ямар нэгэн зүйлийг үзүүлэх хэрэгтэй байдаг. Энэ кино танд тийм л мэдрэмжийг төрүүлнэ.

Өмнө нь цагдаа байсан охидын зуучлагч эр өөрийнх нь хариуцдаг охидыг нэгэн байнгын үйлчлүүлэгч нь хулгайлж зараад байна гэж сэжиглэж буйгаар киноны үйл явдал эхэлнэ. Яг үнэндээ тус байнгын үйлчлүүлэгч нь киноны эсрэг дүр бөгөөд охидыг нэг нэгээр нь дуусгадаг байжээ. Гэвч уг кино бидний төсөөлж байснаас байнга өөрөөр эргэж үзэгчдийн сэтгэл санаагаар наадна. Ингэснээр дараа нь яах бол гэсэн хүлээлтийг үзэгчдэд үүсгэдэг.

5.”Гэрийн Эзэн” (The Host)
Хамгийн муу хүний тухай өгүүлдэг гэхэд энэ төрлийн кинонууд дундаа амжилттайд тооцогдох кино. Яагаад гэхээр энэ нь найруулагч Бон Жүүн Хогийн энэ төрлөөр хийсэн уран бүтээл юм. Өөрийн гэсэн хэв маягтай энэхүү кино найруулагчийн бүтээл нь хэд хэдэн киноны төрлийг уг кинонд маш амжилттай хослуулснаар дахин давтагдашгүй мэдрэмжийг танд төрүүлнэ.

Өнгөц харахад киноны үйл явдал энэ төрлийн кинонд байх стандарт үйл явдалтай. М.ангаст баригдсан охиноо аврахаар тэмцэж буй гэр бүлийн тухай уг кинонд өгүүлдэг. Гэхдээ энэ кинонд байдаг л нэг түүх бол гэнэт хаа нэгтэйгээс баатрууд гарч ирдэггүй, харин ч нэлээн бодит бөгөөд хөөрхөн хөгжилтэй үзэгдлүүдийг энэ тэнд нь шигтгэж өгчээ.

4.”Шивэгчин” (The Handmaiden)
Найруулагч Парк Чан Вүүкийн бас нэгэн гайхалтай бүтээл. Энэхүү насанд хүрэгчдийн триллерт 1930-аад оны Японд эзлэгдсэн үеийн Солонгосын амьдралыг харуулах бөгөөд киноны үйл явдал Японы нэгэн язгууртан эмэгтэйд зарцаар очиж буй залуу бүсгүйн тухай өгүүлнэ. Эндээс эхлэн тэрээр шунал , урвалт бүхий түгшүүрт сонин ертөнцөд хөл тавина.

Энэхүү кино нь дүрүүдээрээ хүйсийн ялгааг сайтар гаргаж ирсэн бөгөөд үүнийгээ ашиглан үзэгчдийн хүлээлтийг хэдэн янзаар эргүүлнэ. Кинонд олон тооны эргэлтүүд гарах ба гайхалтай сайн триллерүүд ихтэй.

3.”Шаталт” (Burning)
Энэ жагсаалтын хамгийн сүүлийн үеийн кино бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн сайн кинонуудын нэгт тооцогдох болжээ. Энэхүү жагсаалтын ихэнх нь триллэр төрлийн кинонууд байгаа бол энэ кино юу нь мэдэгдэхгүй зүйлээс энэ мэдрэмжийг өгнө.

Эцэг нь нарсанд орсны дараа гэр бүлийн фермээ үргэлжлүүлэн авч явах ёстой болсон залуу эрийн тухай цогц, сэтгэл хөдлөм түүхийг энд өгүүлнэ. Тэрээр хүүхэд насныхаа нэгэн охинтой эргэн холбоо тогтоогоод зогсохгүй хайр сэтгэлийн холбоотой болно. Гэвч тэр охин түүнийг хар бараан нууцтай, чинээлэг нэгэн залуутай танилцуулснаар бүх зүйл учир нь олдохоо больдог.

2.”Хуучин хүү” (Old boy)
Хуучин хүү кино нь уг жагсаалтын хамгийн алдартай кино байх, тэгээд ч энэ нэр алдрыг үнэхээр хүртэх эрхтэй кино юм. Энэ киноноос сэдэвлэсэн Америк хувирал нь маш муу хийгдсэн байдаг.

Хэдэн жилийн турш өрөөнөөс гарж чадахгүй байсан эрийг нэг л өдөр ямар ч шалтгаан, тайлбаргүйгээр сулласнаар түүнийг хариугаа авахад хүргэж буй тухай өгүүлэх энэхүү кино нь Японы M.анганаас сэдэвлэгджээ. Уг кино нь найруулагч Парк Чан Вүүкийн Өшөө авалтын гурвалын хоёр дахь нь юм. Олон тооны бараан эргэлтүүд болон ганцхан удаа зураг авалт хийсэн гэгддэг алдарт тулааны үзэгдэл бүхий энэ кино нь триллерт дуртай хэн бүхний таашаалд нийцнэ.

1.(Memories of murder)
Бон Жүүн Хо нь өнөө цагийн зөвхөн Солонгосын алдартай кино найруулагч бус харин дэлхийд гайхалтай авьяаслагт тооцогддог найруулагчдын нэг яах аргагүй болж чадсан. Энэ жагсаалтад түүний нэр хэд гарч байгаагаас түүнийг ямар агуу найруулагч болохыг та бүхэн харж байгаа байх. Мөн тэрээр маш олон гайхалтай дэлгэцийн бүтээл үргэлжлүүлэн хийж байгаа ч энэ кино нь түүний хамгийн сайн бүтээл байж магадгүй юм.

Цагдаагийн үйл ажиллагааны тухай өгүүлэх энэхүү киног 1980-аад онд Солонгос улсад гарсан бодит түүхээс сэдэвлэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button