Сонин содон

Солонгос залуус яагаад эршүүд биш болсон бэ ?

”Ягаан бол охидын өнгө. Хөвгүүд харин цэнхэр хувцсаа өмсөнө биз.”, ”Нүүр будалт зөвхөн эмэгтэйчүүдийнх.”, ”Эр хүн уйлдаггүй, нүүрээ буддаггүй.”, ”Эмэгтэй хүн хүүхдэд хайртай байх ёстой” гэх мэт нэгэн хэвийн хоцрогдсон үзлийг нийгэм дэх хэвшмэл буруу ойлголт /stereotype/ гэж нэрлэдэг. Бие биедээ уусдаггүй, нэгддэггүй соёл гэж байдаггүй. Орчин үед дээрх хэвшмэл ойлголт алга болж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тус тусдаа ”өмчилдөг” зүйлсийг тусгаарласан зураас бүдгэрч байна.

Үүнийг батлахын тулд Солонгос эрчүүдийн гадаад төрх, хэв маяг хэрхэн өөрчлөгдөж ирсэн жишээг авч үзье.

1.Өмнө нь
1990-ээд оноос Солонгос эрчүүдийн уламжлалт хувцаслалт, гадаад төрх өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд үүнд олны танил, одууд ихээр нөлөөлсөн. Өмнөд Солонгос охид, хөвгүүд тухайн үеэс хар өнгийн хувцас өмсөж эхэлсэн хэдий ч нүүр будалтыг төдийлөн тоодоггүй байжээ. Хөгжмийн зохиолч, дуучин Ян Жун Ил тайзан дээр гарч ирснээр нэг төрлийн хувьсал болсон гэхэд болно. 1991 онд 22 настай байсан тэрбээр шүтэн бишрэгчдийнхээ өмнө чёлк, гялалзах мэт сүүн цагаан арьстай гарч ирсэн бөгөөд энэ нь зарим хүмүүсийн атаархал, зэвүүцлийг төрүүлээд авсан.

“The Korea Times” сэтгүүлд дурдсанаар тухайн үед Жун Илийн харах өнцөг, загвар болон хөгжмийн тухай үзэл бодол цаг үеэсээ түрүүлсэн мэт байсан учраас олон хүн түүнийг үзэн яддаг байсан. Гадаад төрх нь хэтэрхий эмэгтэйлэг санагдсан учир Өмнөд Солонгосын Элчин Сайдын Яам түүний визийг сунгахаас татгалзжээ. Тухайн үедээ АНУ-ын иргэншилтэй байсан Жун Ил ийнхүү дуу хөгжмийн замналаа орхих хэрэгтэй болжээ.

1992 онд барууны залуусын хэв маягийг дуурайсан “Seo Taiji and Boys” хэмээх хөвгүүдийн хамтлаг гарч ирсэн байна. Тэдний дараа байгуулагдсан “HOT” хамтлаг нүүр будалтыг ашиглаж эхэлсэн бөгөөд нүүрэн дээрээ өнгөт зураас зуран тайзан дээр гарч байсан гэдэг. Ихэнхдээ тэд сул хувцас өмсөх дуртай байсан аж.

1990-ээд онд зөвхөн К-Поп хамтлагийн эрчүүд нүүрээ будаж эхэлжээ. Энэ үед энгийн эрэгтэй хүмүүс нүүрээ будах нь утгагүй байсан боловч одоо цагт хэрэгцээ болсон хэмээн SM Entertaiment-ийн продюсер Ён Ху Ким хэлсэн юм.

2.Харин одоо
2000 оноос солонгосчуудын гоо сайхны тухай ойлголт өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд нүүр будалт, арьс арчилгаа нь эрчүүдийн амьдралын чухал хэсэг болсон. “U-KISS” хамтлагийн гишүүн асан Кевин Ву “Allure” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр анх хамтлагийнх нь эрчүүдийн тал хувь нь өө дарагч крем хэрэглэдэг болохыг мэдээд ”соёлын шоконд” орж байсан хэмээн өгүүлсэн байдаг.

“Америкт байхад үзэж өссөн одууд маш их эршүүд, булчинлаг бас сахалтай байсан. Харин Солонгосчуудын хувьд бүх зүйл эсрэгээрээ байсан. Нарийхан биетэй, нүүрээ буддаг эрэгтэйг тэд төгс эрэгтэй гэж ойлгодог” хэмээн Ву үргэлжлүүлэн ярив.

Үүнээс гадна түүний хамтлагийнхан “анимегийн дүр” шиг хувцаслаж байсан нь шүтэн бишрэгчдэд нь таалагдаж байсан гэнэ.

3.Орчин үеийн одууд хэрхэн дэлхий ертөнцийг өөрчилж байна вэ?
Дэлхийн ихэнх оронд бэлгийн чиг хандлагын ойлголт өөрчлөгдөж, ижил хүйстэн хүмүүсийг байгаа чигээр нь хүлээж авах болсон. Тиймээс одуудын дунд ч гэсэн энэ төрлийн хүмүүс ил гарах болсон бөгөөд тэдгээрийн нэг нь Холланд байсан юм. Залуугийн хэлж байгаагаар нүүр будалт болон төгс бие галбир нь түүний өөрийгөө эрэгтэй гэдгээ мэдрэхэд тусалдаг гэжээ.

“Миний хувьд жинхэнэ гоо үзэсгэлэн бол өөртөө итгэлтэй байдал, өөрийн үзэл бодол, эрх чөлөөгөө илэрхийлэх чадвар. Төгс эрэгтэй гэдэг дотоод болон гадаад “би”-гээ нүүр будалтын тусламжтайгаар бусдад харуулах явдал юм. Солонгос улсад гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг зөвхөн бүсгүйчүүдэд бус харин бүх хүмүүст зориулсан зүйл” хэмээн Холланд “Allure” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Заримдаа одууд бүх хүмүүсийн сонирхлыг татахын тулд шинэ, шинэлэг стандартыг гаргах хэрэгтэй болдог бөгөөд энэ нь одуудын хувьд ихээхэн дарамт болдог гэж Сан Диего Их Сургуулийн бүжиг дэглээч Чуюн О хэлжээ. Тиймээс энгийн иргэд ч гэсэн орчин үеийн гоо сайхны хэм хэмжээнд зохицохын тулд мөн л өөрчлөгдөх хэрэгтэй болдог. Ийнхүү Солонгост эрэгтэй хүн эрэгтэйлэг, сахалтай, ширүүн арьстай байдаг гэх ойлголт үгүй болсон юм.

Зөвхөн Өмнөд Солонгост төдийгүй дэлхий нийтээр эмэгтэй хүн эмэгтэйлэг, эрэгтэй хүн эршүүд байх ёстой гэсэн хэвшмэл буруу ойлголт устаж байна. Нэгэн цагт эрчээ авч байсан Европ стандартын адилаар Дорнодын соёл ч Барууны улсуудаар тархах болсон билээ. Эрчүүд тод өнгөөр нүдээ хүрээлж, цайвар өнгөөр үсээ будаж, биеийн арьс арчилгаандаа анхаарал хандуулах боломжтой болсон. Хэрвээ 30 жилийн өмнө энэ байдлаас болж таныг зодож, гадуурхах магадлалтай байсан бол орчин үед үүнийг хүлээн зөвшөөрч, харин ч эрэгтэй хүн өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн уриалах болсон билээ.

Related Articles

77 Comments

  1. Thank you, I have recently been looking for info about this subject for a long time and yours
    is the greatest I’ve came upon till now. But, what concerning the conclusion? Are you positive concerning the supply?

  2. Write more, thats all I have to say. Literally, it seems as though you relied
    on the video to make your point. You clearly know what youre talking
    about, why waste your intelligence on just posting
    videos to your blog when you could be giving us something enlightening to
    read?

  3. We stumbled over here coming from a different web page and thought I
    should check things out. I like what I see so now i’m following you.
    Look forward to finding out about your web page yet again.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button